АНУ-ын Space X буюу Илон Маскийн эзэмшдэг компанийн хөгжүүлсэн Starlink цахим сүлжээг ашигласан иргэд болон албан байгууллагуудаа ОХУ торгож магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэх болжээ.
ОХУ-ын хууль тогтоох байгууллага иргэдийг Илон Маскийн сансарт хөөргөсөн хиймэл дагуулуудын санал болгож буй цахим сүлжээг хэрэглэхээс татгалзахыг уриалж буй аж. Шинэ хуулийн дагуу Starlink цахим сүлжээг хэрэглэсэн хувь хүнийг хүндрүүлэх нөхцөлгүй бол 10 мянгаас 30 мянган рубль, цаашлаад зарим нөхцөл бүрдвэл нэг сая рубль хүртэлх мөнгөөр торгох гэнэ.
Тус мэдээг сонсоод Илон Маск өөрийн твиттер дээрээ “Бид ердөө л хүмүүсийг Ангараг руу нүүлгэх хэтийн зорилготой. Тусалбал баярлахсан” хэмээн бичжээ.
Илон Маск дэлхийг тойруулан нийт 42 мянган хиймэл дагуул байрлуулж, бөмбөрцөг даяар өндөр хурдны цахим сүлжээ нэвтрүүлэхийг зорьж байгаа билээ. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн долоо хоногт нэг нислэгээр 143 хиймэл дагуул сансарт гаргаж дээд амжилт тогтоосон юм. Ийнхүү өдгөө Space X компани дахин ашиглах боломжтой есөн ширхэг пуужингаа ашиглан 944 хиймэл дагуулыг дэлхийн эргэн тойронд байрлуулаад буй.
Гэвч ийнхүү сансарын уудмыг эзэгнэж байгаа нь ОХУ мэт авторитар дэглэмд аюул заналхийлж байгаа юм. Global Data компанийн харилцаа холбооны технологид мэргэшсэн үйлчилгээний захирал Жон Бирн “ОХУ-ын хувьд цахим сүлжээний үйлчилгээ үзүүлж буй барууны компанийг шийтгэх аргагүй. Харин оронд нь өөрийн ард иргэдээ торгох, эсвэл ядаж л торгоно хэмээн айлгах нь хялбар юм” хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр улс орнуудын Засгийн газрууд дотооддоо цахим сүлжээний хэрэглээг хүссэнээрээ хязгаарлах эрхтэй байдаг бөгөөд хамгийн тод жишээ бол БНХАУ аж. Гэвч аль ч улсын Засгийн газар сансрын уудмыг захирдаггүй тул хиймэл дагуулыг зохицуулна гэдэг бол боломжгүй зүйл аж.
Улс орон бүрийн Засгийн газар эгц дээшээгээ чиглэлд байрлаж буй агаарын орон зай, тэнгэрийг эзэмшиж байдаг бөгөөд тэрхүү орон зайд байх гадаад орны биетийг хэрхэхээ шийдэх бүрэн эрхтэй юм. Харин Starlink цахим сүлжээний хиймэл дагуулууд дунд нам өндөрийн хиймэл дагуулууд бий аж. Тэдгээр нь бусад хиймэл дагуулын байрладаг уламжлалт өндөрөөс илүү дэлхийтэй ойр байрлах ч агаар мандалд хараахан орохгүй юм. Тиймээс тэдгээр нам өндөрийн хиймэл дагуулуудад халдах эрх Засгийн газруудад байгаа эсэх талаар асуудал өдгөө маргаан дагуулж байгаа аж.
ОХУ-ын хувьд өөрсдийн гэсэн хиймэл дагуул бүхий өндөр хурдны Сфера цахим сүлжээг 2024 он гэхэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тус төсөлд нийт 1.5 их наяд рубль зарцуулагдаж байгаа бөгөөд нэгэнт хэрэгжвэл дотоодын бүх цахим сүлжээний хэрэглээг Засгийн газар хянах боломжтой болох юм.
Бирний хэлснээр хэрвээ ОХУ-ын иргэн Starlink сүлжээг ашиглавал түүний хэрэглээг Засгийн газар хянах боломжгүй. Тиймээс энэ нь АНУ, ОХУ-ын үл ойлголцлыг гүнзгийрүүлэх ноцтой аюултай ажээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
oyun 2021-02-01 202.126.89.122
yamarch oron ooriin biznesee hamgaalj bgaa biz dee tiim uchir Inanuud bas Horig tabih erhtei l dee gagtshuu yaj tabihaa medehgui yum chadbar muutai uchir temtsej chadahgui yum ooriin gesen sukjeetei boloh yum bol horig tabisan ni zub shuu dee Hiin hooloid ni ANU horig tabiad bgaatai adil l bas esreg horig tabij baij l amjiltand hurne dee
Зочин 2021-02-01 202.126.90.140
DURAK IVANUUD uhlee l dee
Зочин 2021-02-01 185.220.102.250
!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Үзэгч 2021-02-01 192.82.76.194
Гайхалтай, одоо нууц гэж бараг баыхгүй болно оо л гэсэн үг
Зочин 2021-02-01 202.179.27.23
Putin Orosiig Amerkiin daguul uls bolgohgui gj bain
Зочин 2021-02-01 119.40.99.210
Энэ нь хурдан ажлаасаа, хөдөө гарч амьдаръя
Зочин 2021-02-01 146.115.161.230
Juhaagiin huaweig amerikt horiglson. Terentei l adil shaltgaan bgaaz. Tagnana turshina chagnana gej.
Зочин 2021-02-01 66.181.161.106
Маск , Оросуудын сансарын гүрэн энэ тэр гээд л томроод байсан бахархалыг нь ичгэвтэр байдалд оруулсан залуу л даа… Мөн эрчим хүч, нефт , автопром ,зэрэг тэргүүлэх салбаруудыг нь ирээдүйгүй болгож байгаа шдэ. Ер нь л Путины бодлогийг ирээдүйгүй болгож байгаа залуу л дөө .
jabs 2021-02-01 202.9.46.191
Тэр нь тийм байх, оросуудад хамгийн таалагдахгүй байгаа юм нь Elon Musk-н сансрын төслүүдийн хамгийн том санхүүжүүлэгч нь АНУ-ын батлан хамгаалахын компаниуд гээд мэдээлэл гараад байсан.
Зочин 2021-02-01 139.5.219.76
кк энэ путины дэргэд кимжуун бараг илүү либерал бусуу
Зочин 2021-02-01 103.212.118.63
Яг энэ асуудал дээр чинь харин, хувь хүний эрх чөлөө, үндэстний тусгаар тогтнол эрх ашиг 2 нийцэж байгаа шүү. ОХУ-тай адил Монголын маань эрх ашиг ч энд хохирогч болно. Жирийн иргэн байтугай, ерөнхий, ерөнхий сайд.. багын дарга хороон дарга хүртэл бүгдээрээ сансараас хянуулдаг, цагдуулдаг болно. Бүр гэр орон, ор хөнжилд чинь ч хянана шүү.Энэ бол үлгэр эсвэл хийсвэрлэл төсөөлөл огт биш.Ийм гаж донтонгууд, сатанистууд бодит ба биднийг хянаж боолчлох газар нутгыг маань зоргоороо эзэгнэх зорилготой
Badarch taxar 2021-02-01 64.119.24.222
Putini bas neg tolgoin owchin garaad irlee yum hogjino gedeg hestvv yum