Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 худалдааны төв /шөнийн зах/-өөр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдахыг дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Худалдааны төвөөр 2021 оны нэгдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд 17.00-22.00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээнд яаралтай хамрагдана уу.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд байдаг худалдааны төвд ажилладаг хүнээс вирус илэрсэн. Мөн хавьтал найман хүнээс халдвар илэрлээ. Шинэ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны худалдааны төвийн голомт нэмэгдсэн талаар мэдээлсэн.
Хөл хорио суларсантай холбогдуулан иргэдийн дунд халдвар өндөр байна. Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэхийг албаныханд үүрэг болгожээ.
Зочин 2021-02-01 59.153.115.45
21- хороолол юм уу 21- р хороо юм уу бүүр толгой эргүүлээд хаячихлаа
Зочин 2021-02-01 59.153.115.45
21-р хороолол юм уу 21-р хороо юм уу бүүр толгой эргүүлээд хаячихлаа ш
Зочин 2021-02-01 135.148.32.176
))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-01 103.140.11.36
21-р хороо гэвэл Партизан болно. 21 хороолол гэвэл өөр байршил юм. Ялгаж ойлгуулаач ээ.
Зочин 2021-02-01 103.10.20.196
21 дүгээр хороо гээд л яваад байх юм, 21-р хороолол буюу 27-р хороо