Хэнтий аймагт 90-ээс дээш настай ахмадад 30 мянган төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт 90-ээс дээш настай ахмадад 30 мянган төгрөг олгоно

Хэнтий аймагт 90-ээс дээш настай ахмадад 30 мянган төгрөг олгоно

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хурлаар 90-ээс дээш настай 90 ахмадад тус бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ахмад настны тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90-ээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулахыг хуульчилсан.

Хэдийгээр энэ жил цар тахлаас шалтгаалан цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм байна.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж