949,483 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

949,483 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 849,742,675 төгрөгийн үнийн дүн бүхий 949,483 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +14.88%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH +13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" ХК (TAV -15.00%) болон "Оллоо" ХК (OLL -11.85%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 30,996 ширхэг нэгж эрхийг нийт 3,381,088 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,010,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.06 хувиар өсөж, 21543.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,008,888,053,123.76 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж