Оросын сэтгүүлчдийг орлогоо мэдүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2016.04.02-нд нийтлэгдсэн

Оросын сэтгүүлчдийг орлогоо мэдүүлэхийг уриалав

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бүх сэтгүүлчдийг хөрөнгө орлогоо мэдүүлэхийг уриалжээ. Оросын бүх сэтгүүлчдийг орлогоо ил болгохыг уриалсан уриалгыг хээл хахуультай тэмцэх үндэсний төлөвлөгөөтэй хамт Кремлийн албан ёсны вэб сайтад нийтэлсэн байна.

 

В.Путины уриалгад  “Бид мэргэжлийн сэтгүүлчид болон ажил мэргэжил нь нийгмийн ашиг сонирхолтой холбогддог, олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийг хөрөнгө, орлого, зарлага, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийнхөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдүүлэхийг уриалж байна” гэжээ.

 

Харин В.Путины уриалгын хариуд ОХУ-ын сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлээс уриалгыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ.

 

ОХУ-ын сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл хариу мэдэгдэлдээ “Кремлийн эрх баригчид ийм уриалга гаргасанд талархаж байна. Гэхдээ хөрөнгө, орлоготой холбоотой асуудлаа бид өөрсдөө шийдчихэж чадна” гэжээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж