Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 385 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 280 зам тээврийн ослын шинжтэй дуудлага эзэлжээ. Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд бол орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 30-ны өдрийн 09.20 цагт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум хоёрдугаар баг Тогоотын амны сайр гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км/ асфальтан замд “Toyota prius” маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирсон хэргийг шалгаж байна. Мөн алба хаагч нар хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолооч илрүүлсэн байна. Тэдний 58 нь нийслэлд, 40 нь орон нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ.
Жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулан оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА
Холбоотой мэдээ