Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн анхны виртуал зуучлагч Амара | News.MN

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн анхны виртуал зуучлагч Амара

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн анхны виртуал зуучлагч Амара

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн анхны виртуал зуучлагч Амара

Дэлхий даяар цар тахлын улмаас цахим шилжилтийг хийж хурал цуглаан, уулзалт, сургалтууд цахимаар явагдаж, энэ салбар эрчтэй хөгжих нөхцөл бүрдсэн байна.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан "Covid-19-ийн нөлөөллийг тогтоох өрхийн судалгаа"-нд цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон бол хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ.

Энэ мэтчилэн үйлчилгээний салбарт ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн хувьд шинэ боломжийг нээж, цоо шинэ ажлын байр бий болгох томоохон сорилттой тулгараад байгаа юм. Үүнээс шалтгаалан Монголын анхны виртуал модель Амара албан ёсны эрхтэйгээр мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллахаар болжээ.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь 2020 оны долдугаар сараас эхлэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг салбар болсон. Одоогийн байдлаар 146 компани тусгай зөвшөөрлөө аваад байгаа. Мөн тусгай зөвшөөрлөө авахаар бичиг баримтаа өгөөд хүлээгдэж буй 46 компани байна. Үүний 50 нь Ремаксын франчайз эрхийг эзэмшдэг компаниуд бөгөөд нийт тусгай зөвшөөрөлтэй компаниудын  30 орчим хувийг эзэлдэг байна.

АМАРА ГЭЖ ХЭН БЭ?

Монголын хамгийн анхны виртуал модель бол Амара. Тэрбээр өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө инстаграм хуудаснаа хэдийнээ олны танил болж, одоогоор 100 мянган дагагчтай болоод буй.

Амараг одоо 21 настай мэргэжлийн модель бөгөөд түүний нэрний утга нь Санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай ажээ. Тэрбээр загвар, автомотив гээд л олон салбарыхантай хамтран ажиллахаас гадна өөрийн гэсэн дуугаа гаргахаар ажиллаж байгаа аж.

Амараг бүтээхээр залуу уран бүтээлчидтэй хамтран хоёр жил гаран судалж анхны төрхийг нь гаргасан ба дэлхийн бусад виртуал моделиос ялгарах чадвар нь Амара экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд олон салбарын авьяастайгаараа давуу талтай юм.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ВИРТУАЛ ЗУУЧ БАЙХЫН ДАВУУ ТАЛ

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ авахыг хүссэн үйлчлүүлэгчддээ виртуал зуучийн тусламжтайгаар хүссэн газраасаа үйлчилгээ авах боломжтой.

Амара нь Ремаксын франчайз эрхийг эзэмшдэг “Remax nomad” компанийн үл хөдлөх хөрөнгийн виртуал зууч болсноор дэлхийн хаана ч очихгүйгээр бодит мэт мэдрэмжийг 3D, 360 video, VR, AR гэх мэт технологиор авах юм.

Амарагаар үл хөдлөх хөрөнгөө зуучлуулахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.

Холбоо барих утас: 93204444

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

A l 2021-02-02 122.201.31.61

Remax iin luivarchin guilgachid haha za i l

Avatar

Зочин 2021-02-02 103.57.95.190

Үхсэн ацны авъяас

Avatar

Зочин 2021-02-02 192.82.72.234

Biy ni bol jinhene shtee. Zagvar umsugch Huslen. Tsarai ni l virtual

Avatar

Topuud 2021-02-02 66.181.161.122

Manai olon topuud ene remax d orchijee

Avatar

Зочин 2021-02-02 66.181.177.240

Sanaa bol goy iluu saijruulakh kheregtei

Avatar

иргэн 2021-02-02 103.26.194.199

Эмэгтэйчүүдээ нүүрэндээ элдэв юм битгий хийлгэ, хиймэл аймаар харагддаг. Энэ эмэгтэйд амжилт хүсье, битгий нүүрээ эвдээрэй.

Avatar

Зочин 2021-02-02 192.82.78.22

Ха ха ха… энэ чинь цахим хүүхэн шүү дээ. бодит биш. ийм хоосон хуурамч хүмүүс дэлхийд бий болоод удаж байгаа шүү дээ. тэгээд оюун санааны хоосролтой нөхдүүд дурлаад л шүтэн бишрээд л… хачин гаж юм зөндөө болдог болсон шүү дээ. Аягүй л бол удахгүй япон мэтийн ийм цахим хүмүүс ихтэй газар захаасаа төр засгийн эрх мэдэлд ч тэднээс нь заларч мэднэ. Тэгээд цахим шүүгчид гомдол гаргаж, цахим төрийн тэргүүндээ итгэл найдвар аа тавьж, цахим эмчээс зөвлөгөө авч… хүн хүндээ хэрэггүй болох байхдаа

Avatar

Зочин 2021-02-02 139.5.219.76

мэдрэлээ виртуал модель гээд байна хиймэл хийсвэр хүн гэсэн үг бас хиймэл оюун ухаантай …хүн амынх нь 80 хувь нь үүнийг ойлгох ухаан алга болдог бол тэдэнд хиймэл оюун ухаан суулгахсан бурхан минь

Avatar

Кккк 2021-02-02 192.82.73.171

ХАХАХА

Avatar

Зочин 2021-02-02 202.21.109.61

REMAX GOLOGNUUD ODOO BOLIOO TA HED YAVAHGUIEE PEZ BUUUR b**s HURCHLEEE

Avatar

Б 2021-02-02 202.131.225.197

ЗӨВ ХӨӨ. ХИЙМЭЛ ОЮУН УХААН УДАХГҮЙ ДЭЛХИЙГ ЗАХИРАНА. REMAX BEST

Avatar

Зочин 2021-02-02 202.55.191.130

ene hiimel nuurt chin hen be? goo saihnii hagalgaa hiilgeh geed seglej dee

Avatar

Зочин 2021-02-02 203.91.116.50

Хүн бишээ

Avatar

Зочин 2021-02-02 119.40.98.177

zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж