Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн анхны виртуал зуучлагч Амара

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн анхны виртуал зуучлагч Амара

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн анхны виртуал зуучлагч Амара

Дэлхий даяар цар тахлын улмаас цахим шилжилтийг хийж хурал цуглаан, уулзалт, сургалтууд цахимаар явагдаж, энэ салбар эрчтэй хөгжих нөхцөл бүрдсэн байна.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан "Covid-19-ийн нөлөөллийг тогтоох өрхийн судалгаа"-нд цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон бол хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ.

Энэ мэтчилэн үйлчилгээний салбарт ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн хувьд шинэ боломжийг нээж, цоо шинэ ажлын байр бий болгох томоохон сорилттой тулгараад байгаа юм. Үүнээс шалтгаалан Монголын анхны виртуал модель Амара албан ёсны эрхтэйгээр мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллахаар болжээ.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь 2020 оны долдугаар сараас эхлэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг салбар болсон. Одоогийн байдлаар 146 компани тусгай зөвшөөрлөө аваад байгаа. Мөн тусгай зөвшөөрлөө авахаар бичиг баримтаа өгөөд хүлээгдэж буй 46 компани байна. Үүний 50 нь Ремаксын франчайз эрхийг эзэмшдэг компаниуд бөгөөд нийт тусгай зөвшөөрөлтэй компаниудын  30 орчим хувийг эзэлдэг байна.

АМАРА ГЭЖ ХЭН БЭ?

Монголын хамгийн анхны виртуал модель бол Амара. Тэрбээр өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө инстаграм хуудаснаа хэдийнээ олны танил болж, одоогоор 100 мянган дагагчтай болоод буй.

Амараг одоо 21 настай мэргэжлийн модель бөгөөд түүний нэрний утга нь Санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай ажээ. Тэрбээр загвар, автомотив гээд л олон салбарыхантай хамтран ажиллахаас гадна өөрийн гэсэн дуугаа гаргахаар ажиллаж байгаа аж.

Амараг бүтээхээр залуу уран бүтээлчидтэй хамтран хоёр жил гаран судалж анхны төрхийг нь гаргасан ба дэлхийн бусад виртуал моделиос ялгарах чадвар нь Амара экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд олон салбарын авьяастайгаараа давуу талтай юм.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ ВИРТУАЛ ЗУУЧ БАЙХЫН ДАВУУ ТАЛ

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ авахыг хүссэн үйлчлүүлэгчддээ виртуал зуучийн тусламжтайгаар хүссэн газраасаа үйлчилгээ авах боломжтой.

Амара нь Ремаксын франчайз эрхийг эзэмшдэг “Remax nomad” компанийн үл хөдлөх хөрөнгийн виртуал зууч болсноор дэлхийн хаана ч очихгүйгээр бодит мэт мэдрэмжийг 3D, 360 video, VR, AR гэх мэт технологиор авах юм.

Амарагаар үл хөдлөх хөрөнгөө зуучлуулахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.

Холбоо барих утас: 93204444

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж