Дэлхийн тэргүүн баян Илон Маскийн найз охин, дуучин Граймс хөдөлмөр хийхээр болсон ч хамаагүй 20 жилийн дотор Ангараг руу нүүнэ хэмээн ярьжээ.
Тэрбээр өнгөрсөн сарын 28-нд Youtube-ийн Super Chat нэвтрүүлэгт Emdel компанийн гүйцэтгэх захирал Олег Ставицки, үзүүлэх урлагийн төлөөлөгч Протей Темен, хөгжимчин Дмитри Евграфов нартай хамт оролцжээ.
Граймс хөтлөгчийн асуусан хөгжмийн ертөнцөд эргэн орох эсэх, ээж болоход төрсөн мэдрэмж, тэргүүн баяны найз бүсгүй байхын хэцүү нь юу вэ зэрэг олон асуултад хариулжээ. Мөн тэрбээр 50 орчим насандаа Ангараг гаригт очиж амьдрахаар төлөвлөж байгаагаа ярьжээ. Тэр ч байтугай хэрвээ шаардлагатай бол улаан гариг дээр амьдрахад тохиромжтой кибер биетэй болгож өгөхийг Илон Маскаас хүссэн гэнэ.
Түүнчлэн Ангараг дээр үлдсэн насаараа хүнд хөдөлмөр хийхээр болсон ч түүнд хамаагүй. Тэрбээр сансар огторгуйд маш их сонирхолтой гэдгээ хэд хэдэн уран бүтээлээрээ дамжуулан олонд таниулж байсан билээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Илон Маск 2050 он гэхэд Ангараг дээр нэг сая хүн суурьшуулсан байх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Түүний тулд өдөрт гурван сансрын хөлөг дэлхийгээс хөөргөх шаардлагатай, тэрхүү хөлгүүдэд дуртай үедээ зорчих эрх Маскийн найз бүсгүй Граймс болон тэдний бяцхан хүү X Æ A-Xii нарт үргэлж нээлттэй юм.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2021-02-01 202.55.188.108
Тэр сая гаран жуулчин мөнгөний боолууд Ангараг хэмээх халуун тамын тогоонд элс шороо болон шатаж үлдэх бөлгөө.
Зочин 2021-02-01 124.158.82.18
Хөгжилтэй улсууд өөр гарагт суурьшиж манай оркууд там диваажиндаа итгэсээр утаат хотдоо үлдэх бөлгөө
Зочин 2021-02-01 103.212.118.63
Сатанистууд зайл аа… Бас, өөрсдийгөө "элитүүд… боловсролтой… удмаараа язгуур угсаатай… орк ард түмнийг тэжээж авч явах гэж ядардаг…" гэх мэт ижил төрөлтөнгүүдээ, луйвардаж, урваж, хуйвалдаж, б ө г сөөрөө хэлхэлдэж хурааж хумисан хэдэн халтар төгрөгнөөс өөр үнэ цэнэ нандин зүйлгүй болсон манай хэдэн махан толгойнуудыг аваад яваарай. Харин дэлхий ертөнц бол хүн төрөлхтөний үүрдийн өмч. Бид зөвхөн дэлхийдээ шүү дээ….
eedee 2021-02-01 122.201.20.194
goy yumaa . darkhan orood irj chadahgui baihad
Зочин 2021-02-01 202.131.236.138
Тэрэлж ороод ирж чадахгүй байна даа хам нь