Сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнгээс харахад дэлхий дээр жил бүр 1.2 их наяд тонн болон түүнээс их хэмжээний мөс хайлж байгаа аж.
Шинжлэх ухааны Cryosphere сэтгүүлд нийтлэгдсэн тайлангаас үзэхэд 1994 оноос хойш мөсний хайлах хурд 60 хувиар нэмэгдэж, 2017 он хүртэл нийт 28 их наяд тонн мөс хайлжээ. Харьцуулж үзвэл энэ нь Нэгдсэн Вант улсын нийт газар нутгийг бүхэлд нь 91 метр зузаан мөсөөр хучсантай тэнцүү хэмжээтэй гэсэн үг юм.
Түүнчлэн дээрх шалтгаанаас болж 1994 оноос хойш далайн түвшин 3.3 см нэмэгдсэн байна. Уг судалгаа нь дэлхийн бүх мөсийг нийтэд нь авч үзсэн анхны судалгаа аж. Үүнээс өмнө нь судлаачид зөвхөн Гринланд, өмнөд туйлын мөсийг болон өндөр оргилуудын мөнх цасыг тус тусад нь хэмждэг байжээ.
Судалгааг ахлан гүйцэтгэсэн эрдэмтэн Томас Слатер “Мөс их хэмжээгээр хайлж байгаа нь олон улсын засгийн газрын хамтын ажиллагааг хурдасгах шаардлагыг дагуулж байна. Далайн түвшин нэмэгдэх нь далайн эргийн болон арлын орнуудад асар их хөнөөлтэй юм” хэмээн тайлбарлажээ.
Эрдэмтдийн тооцоолсноор мөс энэ эрчээрээ хайлсаар байвал 2100 он гэхэд далайн түвшин 40 см нэмэгдэнэ. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд дэлхийн мөс хайлж байгаа хурдыг өдгөө удаашруулахад хүний хүч чадал хүрэхээргүй болжээ.
Шинжлэх ухааны Science Advances сэтгүүлд хэвлэгдсэнээр Гринландын далай дээр тогтдог том хэмжээний 74 цэвдэг далайн усны дулаан нэмэгдэж байгаагаас болоод аврах боломжгүй болсон байна.
Тухайлбал, далайн ус дулаарснаар мөсөн уулсын суурийг нь хайлуулжээ. Улмаар мөсөн уулууд маш хурдан живж, жамаараа хайлснаас илүү хурдан үгүй болох аж.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2021-02-01 66.181.161.104
Zugeerdee hun gdg turul zuil ustaj ahiad uur turul zuil garch irne yag l dinozavruudiin muhul shig magadgui burhan esvel hari garigiinhan hun turulhtnuus uidsan biz delhii derhi hamgiin bogino nastai amidraliin helber bol hun
Зочин 2021-02-01 64.119.25.197
Дулаарал болвол Говь нутаг үржил шимтэй газар болж хойд нутгууд маань газрын диваажин болно. Дулаарал Монгол, ОХУ, Канадад маш ашигтай тусна.
munkh 2021-02-01 202.9.47.26
dulaaral bolvol azonii davharga ustah hurd nemegdene. humuus narand garj chadaha baij amitad urgamal ustana. hun torolhton huns hool dutagdaj ovchin emgegtee barigdana. us gol aajmar shirgej toos shoroo l haa saigu. hort havdar arisnii ovchin torsn huuhed bolgon tm ovchtei bolj humuus shine garig olohgu l bol mohoh bolnodo.
Зочин 2021-02-01 185.220.102.250
!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
1 2021-02-01 202.55.188.94
Төв Азийн өндөрлөг газар байгаа бид юунд санаа зовох вэ гэж
Зочин 2021-02-01 202.126.90.65
Монгол бороо хургүй асар хуурай халуун элсэн өндөрлөг болох судалгаа гарсан. Ан амьтангүй, ган гачигаас салахгүй үе эхлэнэ
МӨӨГИЙ 2021-02-01 115.84.115.120
ДЭЛХИЙ ОЛОН САЯ ЖИЛДЭЭ ОЛОН УДАА МӨСӨН ГАЛАВ ХАЛУУН ГАЛАВ БОЛЖ БАЙСАН СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ? ӨМНӨГОВЬ УВС ДАЛЙН ЁРӨӨЛ БАЙСАН БАРИМТ НЬ ДАВСТ УУЛ/ ЖАМЦ ДАВС ГЭЖ ДАЛАЙН ДАВС ГЭСЭН ҮГ/ НЭРЭЭРЭЭ БАЙЖ Д БАЙНА
бат 2021-02-01 139.5.218.84
МӨӨГИЙ МӨНЧ УХААНТАЙ ШҮҮ ТОМ БОЛООД УИХ ГИШҮҮН БОЛОХ БАЙХАА
Зочин 2021-02-01 150.129.142.243
Мэдлэгээ улам тэл унш чамд ирээдүй байна.Үнэнг түмэнд хүргэсэнд баярлалаа.