Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна | News.MN

Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал:

  • 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
  • 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.

Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна.

Харин Улаанбаатараас шууд болон гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-01 43.242.242.59

Улс орон маань боломжоороо гадаадаас иргэдээ татан авч л байна. харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа авахгүй байна гэж шүүмжилж байгаа. Өөрөө баян хүн ганц нэг рейсийн мөнгийг нь даагаад иргэдээ авч ирэх тал дээр бодмоор юмаа. Тэгэж байж ярьсан хэлсэн нь үнэмшилтэй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж