Калькутад гүүр нурж, 23 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.02-нд нийтлэгдсэн

Калькутад гүүр нурж, 23 хүн амиа алджээ

 

Энэтхэгийн Калькута хотод гүүр нурснаас 23 амиа алдаж, хэдэн арван хүн нурангид даруулжээ. Аврах ажилтнууд нурангид даруулсан хохирогчдыг гаргахаар ажиллаж байгаа бол гүүрийг барьсан барилгын компанийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

 

Аврах ажилтнууд гүүрний нурангид даруулсан хүмүүсийг татаж гаргахад мөрч ноход болон хайгч төхөөрөмжөөс гадна кран, хүрз ашиглаж, зарим үед улаан гараараа ухах тохиолдол ч байгаа гэнэ.

 

Гүүр нурахад машинууд ихээр дарагдаж эвдэрч сүйдсэнээс гадна яг хичнээн хүн дарагдсаныг тогтоож амжаагүй байгаа ажээ. Бараг нэг хорооллын хэмжээтэй гүүрийг хотын хөл хөдөлгөөнтэй гудамжинд замын түгжрэлийг бууруулах зорилгоор барьсан юм байна.

 

Калькуттад ажиллаж буй Аль Жазира сувгийн мэдээлснээр осол хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэгт гарсан учраас аврах ажиллагаа удаашралтай байгаа талаар мэдээлжээ. Түргэн тусламжийн машин ирэхээс өмнө ослын газар нүд хальтирам байжээ.

 

Цагдаагийн газраас мэдээлснээр осолд өртсөн 70 гаруй хүнээс хүнд гэмтэлтэй 39 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. “Ассошиэтэд Пресс” агентлагийн мэдээлснээр цагдаа нар гүүр нурсан осолтой холбогдуулан гүүрийг барьсан барилгын компанийн таван хүнийг баривчилсан гэнэ.

 

Энэтхэгт барилгын осол байнга гардгийг аюулгүй байдлын дүрэм журмыг мөрддөггүй, стандартын бус барилгын материал ашигладагтай холбон тайлбарладаг юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж