Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг шүүх хурал хойшлов

Залилах гэмт хэрэгт холбогдсон Ц.Мянганбаярыг шүүх хурал хойшлов

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.02.01/ 09:00 цагт  “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан товлогдсон. Гэсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “Хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт  ирүүлсэн мөн гэрч Б.Цогбат хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг ирэх  гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-аар “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн юм. 

Хэргийг эргэн сануулахад, Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдсон.

Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байсныг  2019 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар цуцалсан байдаг.

Учир нь  “Монгол газар корпорейшн” ХХК   компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлөөс зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байжээ.  Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь ийнхүү Засгийн газар цуцалсан юм. Ц.Мянганбаяр эдгээр лицензийг компани хооронд дамлан наймаалж ашиг олж, “Монгол газар корпорейшн” ХХК алтны лицензтэй талбайн нэг га газрыг 10 саяас эхлэн үнэлж, гэрээ байгуулан бусад компаниудаар алт олборлуулж байсан гэх мэдээлэл бий.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж