Монголын үндэсний олимпийн хороо түүхт 65 жилийн ойн шинэ логогоо танилцуулжээ. 1956 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан тус хороо нь зуны 13 олимп, өвлийн 14 олимпод баг тамирчдаа илгээсэн түүхтэй.
Монгол Улс түүхэндээ олимпийн наадмын 26 медальтай бөгөөд бүгдийг нь зуны олимпийн наадмын жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага зэрэг төрлүүдээс хүртэж байв. Харин хамгийн өндөр амжилт үзүүлсэн олимп нь 2008 оны Бээжингийн олимп бол хамгийн олон тамирчид нь медаль хүртсэн нь 2012 оны Лондонгийн олимп билээ. Монголчууд Бээжингийн олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээрээ 31-р байрт шалгарч байсан бол Лондонгийн олимпоос хоёр хүрэл, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 56-р байрт шалгарсан.
Өдгөө Монголын үндэсний олимпийн хороог олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр удирдаж байна.
Хамгийн сүүлд 2016 оны Рио Де Жанейрогийн зуны олимпод Монгол Улс спортын 9 төрөлд 43 тамирчнаа илгээж нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв. Харин 2018 оны Пёнчаны өвлийн олимпод хоёр тамирчнаа илгээсэн.
Одоогоор Монгол Улсын 11 баг тамирчид байт харваа, бокс, буудлага, усан сэлэлт, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг зэрэг төрлүүдэд Токио-2020 зуны олимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.
Холбоотой мэдээ