Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4387 хүн цар тахлын тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа. Шинжилгээ хийх явуулын 10 багт 79 эмч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ажилласан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 622713 PCR, 88864 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулжээ.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ. Тухайлбал, 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 220.922 автомашины 524,312 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.
Эх сурвалж: НЭМГ