ДОХ-ын 79 дахь тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

ДОХ-ын 79 дахь тохиолдол бүртгэгджээ

ХДХВ/ДОХ-ын вирусын халдварын тохиолдол дахин нэг бүртгэгджээ. Өнгөрөгч долоо хоногт ХӨСҮТ-ийн танталт судалгааны албанд хандсан 30 настай эрэгтэй уг вирусын халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоогоор манай улсад энэ аюулт өвчний улмаас арван хүн нас барсан бөгөөд  энэ жил ДОХ-ын халдварын 16 тохиолдол бүртгэгджээ. Эл өвчний халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан эмч мэргэжилтнүүд олон нийтэд хандан сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж