Энэ бол төгсгөл биш, харин шинэ эхлэл

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Энэ бол төгсгөл биш, харин шинэ эхлэл

Хүндэт харилцагч нартаа “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь хуулийн этгээдийн нэрээ сольж “Барловорлд Монголиа” болсоныг албан ёсоор мэдэгдэж байна.

"Катерпиллар"-ын дилерээр 94 жил ажилласан арвин туршлага, түүхтэй “Барловорлд” компанийн нэг хэсэг болсон нь бидний хувьд шинэ эхлэл, өсөлт хөгжилтийн нэг шат болж байна. Монголчуудын 23 жилийн хугацаанд мэддэг болсон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн үзүүлж байсан Cat машины худалдаа, сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чанарын түвшинг улам сайжруулан үйлчилнэ гэдгийг бид амалж байна.

"Барловорлд" бол 119 жилийн баялаг түүхтэй компани ба "Катерпиллар"-ын Өмнөд Африкийн улсууд болон ОХУ-ын Алс дорнодын бүс, Монгол улс дахь албан ёсны дилерээр ажилладаг.

"Барловорлд" бол олон улсын тэргүүлэгч брэндүүдийг албан ёсоор борлуулдаг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, ложистик, үйлчилгээ төрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын нээлттэй хувьцаат компани юм.

Дэлхийн тэргүүлэгч брэндүүдийг нэр төртэй төлөөлж, хэрэглэгчдэдээ уян хатан, бизнесийн шинэлэг шийдлүүдийг санал болгож борлуулалт, түрээс, бүтээгдэхүүн дэмжих бусад үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Тодруулбал, бид Caterpillar, Avis, Budget, Mercedes-Benz, Toyota, Volkswagen, Audi, BMW, Ford, Mazda болон бусад брэндүүдийг төлөөлдөг.

"Барло" групп компаний салбарууд нь уул уурхай, барилга, эрчим хүчний системийн тоног төхөөрөмж, Автомашины жижиглэн худалдаа, түрээсийн үйлчилгээ, Ложистикийн үйлчилгээ, хангамж, зуучлалын шийдэл, цардуул, глюкозын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааг 16 оронд явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм.

“Барловорлд Монголиа” гэх шинэ нэртэй, хуучин хамтрагч тань та бүхэндээ үйлчлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Caterpillar-ын Монгол дахь албан ёсны дилер “Барловорлд Монголиа” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж