Covid-19-ийн ачаар амьд үлджээ | News.MN

Covid-19-ийн ачаар амьд үлджээ

COVID-19

Covid-19-ийн ачаар амьд үлджээ

Covid-19-ийн ачаар амьд үлджээ

АНУ-ын Коннектикут мужийн Норуич хотын өсвөр насны хүү Covid-19-ийн ачаар амьд үлджээ. Өдгөө 17 настай Майклын ээж Николь Уилсон хүүгийнх нь амийг Covid-19 аварсан гэж бодож байгаа аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард Майклын өгсөн Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Эмчилгээ хийлгэж, маш хурдан илааршсан ч хорио цээрийн дэглэм дууссан өдөр гэнэт бие нь мууджээ. Түүний цээжээр хүчтэй өвдөж, ээж нь эмнэлэгт хүргэсэн аж.

Эмч нар эхэндээ зүрхний ямар нэгэн эмгэг байж болзошгүй хэмээн үзэж, цусны шинжилгээ авсан байна. Шинжилгээний үр дүн Уилсоныг "ухаан алдуулжээ". Тэрбээр "Би золтой л үхчихээгүй" хэмээн хэлсэн байна.

Шинжилгээний үр дүнд Майклын зүрхэнд 8 см хэмжээтэй судасны цүлхэн үүссэн, хагарахад тун ойрхон байсан тул яаралтай хагалгаа хийхээр болжээ. Мэс засал амжилттай болж, Майклын биеийн байдал аажмаар сайжирч байгаа аж. Уилсоны хэлснээр, хүүгийнх нь тархинд хангалттай цус очихгүй байгаагаас толгой эргэх зэрэг бэрхшээлүүд учирч буй юм байна.

Майкл Covid-19-өөр өвчилснөөр ах, эгч нартаа том тус хүргэжээ. Учир нь, тэд бүгд холбогч эдэд нөлөөлдөг удамшлын ховор өвчин болох марфан хам шинж (синдром)-ээр шаналж буй нь тогтоогджээ. Удахгүй тэдэнд шаардлагатай эмчилгээг эхлүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: NEWS CHANNEL 21
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-01 139.5.219.174

Мэдээд л өнгөрөх ёстой юмыг мэдээ гэнэ.

Avatar

Зочин 2021-02-01 43.242.242.59

Энэ сайтад бичсэнээр бол ковид өвчин бол ашиг устай өвчин юм байна. Бид түүнээс айж халдвар хамгааллын дэглэмээ сахиад байсан ь буруу ч юм шиг болжээ.Энэ мэдээг уншсан олон хүн өвчин авбал ч аваг гэсэн ойлготтой болох юм байна. Юунд ард түмнийг суртчилаад байна даа

Avatar

Зочин 2021-02-01 139.5.216.195

** hog ve ! Mongolchuud er ni diilenh ni iim sindromtoi baihaa dandaa mushgin guivuulna, bvtehgvi l tal daa uls daa !

Avatar

jargal geh setgvvlchee chi shar sonind ochih heregtei shuu. 2021-02-01 202.55.191.130

ulsiin baidal geopoltik bichdeg sait baij iim hogiin hend heregui shar medee bichih yumaa..iim mal shig setgvvlch olon ulsiin baidal geopolitik oligohgui baij zvgeer l shar soninii medee bichij tsalin abah yumaa.. iim maluudiig hooj bail daa.. dahin delhiid asar olon vil ybdal bolj bhad amerikiin shar medee hend heregtei yum be dee..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж