Covid-19-ийн ачаар амьд үлджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн ачаар амьд үлджээ

Covid-19-ийн ачаар амьд үлджээ

АНУ-ын Коннектикут мужийн Норуич хотын өсвөр насны хүү Covid-19-ийн ачаар амьд үлджээ. Өдгөө 17 настай Майклын ээж Николь Уилсон хүүгийнх нь амийг Covid-19 аварсан гэж бодож байгаа аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард Майклын өгсөн Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Эмчилгээ хийлгэж, маш хурдан илааршсан ч хорио цээрийн дэглэм дууссан өдөр гэнэт бие нь мууджээ. Түүний цээжээр хүчтэй өвдөж, ээж нь эмнэлэгт хүргэсэн аж.

Эмч нар эхэндээ зүрхний ямар нэгэн эмгэг байж болзошгүй хэмээн үзэж, цусны шинжилгээ авсан байна. Шинжилгээний үр дүн Уилсоныг "ухаан алдуулжээ". Тэрбээр "Би золтой л үхчихээгүй" хэмээн хэлсэн байна.

Шинжилгээний үр дүнд Майклын зүрхэнд 8 см хэмжээтэй судасны цүлхэн үүссэн, хагарахад тун ойрхон байсан тул яаралтай хагалгаа хийхээр болжээ. Мэс засал амжилттай болж, Майклын биеийн байдал аажмаар сайжирч байгаа аж. Уилсоны хэлснээр, хүүгийнх нь тархинд хангалттай цус очихгүй байгаагаас толгой эргэх зэрэг бэрхшээлүүд учирч буй юм байна.

Майкл Covid-19-өөр өвчилснөөр ах, эгч нартаа том тус хүргэжээ. Учир нь, тэд бүгд холбогч эдэд нөлөөлдөг удамшлын ховор өвчин болох марфан хам шинж (синдром)-ээр шаналж буй нь тогтоогджээ. Удахгүй тэдэнд шаардлагатай эмчилгээг эхлүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: NEWS CHANNEL 21
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж