Хотоос мал маллахаар очсон хүү сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Хотоос мал маллахаар очсон хүү сураггүй алга болжээ

Хотоос мал маллахаар очсон хүү сураггүй алга болжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.01.31/ ирсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


 ХАНХ СУМАНД ДӨРВӨН УДАА ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг дэвсгэрт өчигдөр /01.31/ 10.49 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн цахим шуудангаар өдрийн 11:01 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. Мөн тус багт оройн 18.24 цагт 3.5 магнитуд, шөнийн 00:49 цагт болон 01.55 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

ЭМЭЭГИЙНДЭЭ МАЛ МАЛЛАХААР ИРСЭН ХҮҮ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багт нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагийн орчим явганаар мал хариулж явсан хүү сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр Онцгой албаныхан хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн сураггүй алга болсон 16 настай хүүг эрэн хайх ажиллагааг тус багийн Хавчуу гэдэг газарт дөрвөн километрийн радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Өнөөдөр өглөө 08.30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Сураггүй алга болсон хүү нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд нэг сар болж байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж