ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг суллахыг шаардсан иргэд өчигдөр /2021.01.31/ хоёр дахь удаагаа эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Бие даасан хяналтын байгууллага “ОВД-инфо”-гийн мэдээлснээр Оросын 86 хотод болсон жагсаалд өмнөхөөс харьцангуй цөөн хүн оролцсон ч 5000 орчим хүн баривчлагдсан байна. Гэтэл тус улсын Дотоод хэргийн яам өчигдрийн жагсаалд нийт 2000 гаруй хүн оролцсон гэж мэдээлжээ. Үүний өмнөх долоо хоногийн амралтын өдрөөр болсон жагсаал нийт 100 гаруй хотод өрнөж, олон арван мянган хүн оролцсон бөгөөд Дотоод хэргийн яамнаас мөн л бодит тоог илт дарсан мэдээлэл гаргасан билээ.
Харин хоёр дахь удаагийн жагсаалыг газар авахуулахгүйн тул эрх баригчид хотуудын төв гудамж, талбай, метроны гол өртөөнүүдийг урьдчилж хаах арга хэмжээ авсан байна. Мөн хотын зарим дүүрэгт согтууруулах ундаа болон шилэн савлагаатай ундаа зарахыг хязгаарлажээ. Иймээс эсэргүүцлийн жагсагчид хотын төвөөр бус хотын захаар ихэвчлэн жагсчээ. Цагдаа нар уг жагсаалыг хууль бус хэмээгээд Сovid-19-ийн халдвар тараах маш өндөр эрсдэлтэй гэж анхааруулж байсан ч иргэд эрсдэлийг үл хайхран жагссан юм. Жагсагчдын эсрэг цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хий ашиглаж байсан ба иргэдийг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авчээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр нийслэл Москва хотод нэг тэмцэгч өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Путины засаглалыг эсэргүүцэгч Алексей Навальный нь өнгөрөгч оны наймдугаар сард Сибирьт ажлаар явж байхдаа хордож, улмаар Германд очин эмчлүүлж байгаад нэгдүгээр сарын 17-нд эх орондоо эргэн ирсэн билээ. Гэвч түүнийг эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан хэмээх үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь цагдаа нар 30 хоногийн хугацаатай баривчилсан юм. Маргааш буюу Мягмар гаригт Навальныйн шүүх хурал болох ба хэрвээ түүнд хорих ял оноовол жагсаал тэмцэл дахин өрнөж магадгүй байна.
ОХУ-д болсон үйл явдалд олон улсын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, “Оросын эрх баригчид хоёр долоо хоног дараалан тайван жагсагчид, сэтгүүлчдийн эсрэг хатуу харгис арга хэмжээ авч буйд АНУ харамсаж байна. Хүний эрхийг дээдлэх үүднээс Алексей Навальный тэргүүтэй хоригдож буй хүмүүсийг суллахыг бид дахин уриалж байна” гэж дурджээ.
Харин АНУ-ын уг мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ыг улсын дотоод хэрэгт оролцлоо хэмээн буруутгаад Оросын иргэдийг үймээн самуунд турхирахгүй байхыг анхааруулсан байна. Тэгвэл Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел мөн “Тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, олон мянган хүнийг баривчилсан явдалд харамсаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC, Guardian
зочин 2021-02-01 103.229.121.88
Навалний хордсон гэдэгч худал жүжиг ,хордсон бол шууд үхнэ амьд үлдэхгүй.
зочин 2021-02-01 103.229.121.88
Сайн талаар нь харвал оросууд эрх чөлөөтэй болох гээд байгг мэт .нөгөө талаас нь харвал Америк өөрсдөөр нь ягаан хувьсгал хийлгэж Сири, Ирак, леван шиг хямруулж хүчийг нь сулруулах тактик бариж байна. Хүний ордонг Путинийх болгож засварлахад иргэд итгэж байна. Их мөнгө өгч өөрсдөөр нь нураалгахыг хүсэж байна. Оросын ард түмэн мэдэх хэрэг болжээ.
Зочин 2021-02-01 135.148.32.176
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-01 66.181.161.119
Дэлхийн 2-р дайны үед украйнчууд голдуу гитлерийн германд урвагч байсаныг бид киноноос үзсэн ш дээ Нэг хар хувьцас өмссан ханцуйндаа цагаан даавуу уясан винтов б** үүрсэн хүмүүс гардаг даа тэд нар чинь украйнчууд байсан гэж байгаа юм
уугуул 2021-02-01 103.26.193.196
энэ украйнууд асуудалтай хүмүүс шиг бгаам..2-р дайнаар гитлерт талх давс бариал далдагнаад бсан яалаа..
Зочин 2021-02-01 192.82.77.89
Тийм их хорих байртай юм уу.. Иргэд нь төр засагтаа итгэл алдарсан нь тодорхой.
зочин 2021-02-01 202.55.188.102
oros dotroo alaltsaj bujignaj baival mongold heregtei, ashigtai shuuu. Bidend yadaj l usan tsahilgaan stantsaa barih bolomj garch medne
Зочин 2021-02-01 139.5.219.76
тиймшүү тэр тэрийгээ бодоод бэлдээл сууж байх хэрэгтэй
Зочин 2021-02-01 192.82.73.191
Орос их суларвал бидэнд ашиггүй. Гэхдээ нөгөө талаас Путин өөрөө ийм авилгалын тогтолцоог байгуулчихаад, тэр нь нурж байна.
Зочин 2021-02-01 202.9.46.221
Орос тайван байх нь Монголд л ашигтай.
Ovgon 2021-02-01 192.82.65.103
Путин вор !( Путин хулгайч), Долой царя !(Хааныг зайлууулья), Свободу !( Эрх чөлөө),Один за всех,все за одного!(Нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгнийхээ төлөө) гэдэг уриа лоозонгууд жагсагчдын гол лоозон байлаа. Кремль хэдийгээр 31-ний жагсаалд маш сайн бэлдсэн,Навальныйн штабынхенийг барьж хорьсон,Москва,Петербургт ОМОны тоог ихэсгэж ,цэргүүдийг нэмэлт хүч болгон оруулсанч ард түмэн маш зохион байгуулалттайгаар Путин,болон түүний хулгайчдын бүлэглэлийн эсрэг жагслаа. путлерийн төгсгөл ирж байна..
Зочин 2021-02-01 103.212.118.56
Энэ дээр сэтгэгдэл бичсэн нөхөр бол эх орноо гадаадын хөрөнгөтөнд зарахад бэлэн туйлын харгис урвагч этгээдүүдийн нэг мөн байна
зочин 2021-02-01 202.55.188.102
end 1 oros troll sh aaj yavna
Ovgon 2021-02-01 192.82.65.103
Путин вор !( Путин хулгайч), Долой царя !(Хааныг зайлууулья), Свободу !( Эрх чөлөө),Один за всех,все за одного!(Нэг нь нийтийн төлөө,нийт нь нэгнийхээ төлөө) гэдэг уриа лоозонгууд жагсагчдын гол лоозон байлаа. Кремль хэдийгээр 31-ний жагсаалд маш сайн бэлдсэн,Навальныйн штабынхенийг барьж хорьсон,Москва,Петербургт ОМОны тоог ихэсгэж ,цэргүүдийг нэмэлт хүч болгон оруулсанч ард түмэн маш зохион байгуулалттайгаар Путин,болон түүний хулгайчдын бүлэглэлийн эсрэг жагслаа. путлерийн төгсгөл ирж байна.
Ovgon, 2021-02-01 192.82.65.103
Владаас,Питер хүртэл олон хотуудад болсон олон зуун мянган хүний жагсаалд тэтгэврийн өтгөсөөс авахуулаад арван жилийн өсвөр насныхан оролцсон.Ялангуяа Путиныг хэн ч гэж тоодоггүй,шинэ үе асар олноор оролцож байгаа нь Кремлийнхнийг түгшээж тэд мухардалд орлоо гэж шинжээчид дүгнэж байна. Москва ,Кремль 1941 оны 12- р сарынх шиг гүн хамгаалалтанд оров,танк эсэргүүцэх сараалж төмрүүд л тавьсангүй,оросын ард түмэн ,оросын шинэ үе авилгад идэгдсэн Кремлийн эсрэг довтолгоонд шилжлээ
Зочин 2021-02-01 103.212.118.56
Энэ жагсаал цуглаан, үймлээн самуун бол ОХУ-ыг дотор нь тэмцэлдүүлж, нурааж задлах, хагалж бутарган, юу ч биш болгох, тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулах, улмаар гадны колони орон болгох, эд хөрөнгө байгалийн баялагийг нь хувааж идэх завших оролдлгын л нэг өчүүхэн хэсэг. Үүнийг ОХУ-ын иргэдийн ихэнх нь зөвшөөрөхгүй биз.Тэд ийм зүйлээс болж олон удаа аймшигтай хохирсон, ямар хүнд байдалд ордгийг сайн мэднэ.
Зочин 2021-02-01 202.179.27.164
Дөнгөж баригдаж байгаа барилгыг зомпьютер графикаар тансаг болгож эвлүүлсэн төдий шоу. Каддафиг унагаадаг технологи л харагдсан. Одоо 5000 жагсагчид гээд байгаа нь өсвөр үеийн хүүхдүүд болж хувирсан. 16-аас доош настай хүүхдүүдийн эцэг эхэд нь торгуулийн хариуцлага, 16-аас дээш насныханд эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцож байна.
Зочин 2021-02-01 139.5.219.76
наад үгээ тэр оросууддаа хэл энд орилоод тэр путинд чинь нэмэр болохгүй хонгор минь
Зочин 2021-02-01 202.179.27.164
Германууд америкийн захиалгаар хийсэн видео эвлүүлэг байсныг оросууд ил болгоод тэр хар далайн эрэгт баригдсан харштд очиж үзэхэд Навөльныйгийн гаргасан шиг тийм ордон байгаагүй нь нотлогдсон. Бичлэг эвлүүлсэн герман компани нь ч хүлээн зөвшөөрч бтзнесийн нууц тул захиалагчийн нэрийг хэлэхгүй гэж байна лээ.
Ovgon 2021-02-01 192.82.65.103
Тэнэгээ пүтлерийн найз ОХУ-ын тэрбумтан, бизнесмен Аркади Ротенберг өчигдөр" (2021.1.30) "Путины авлигын хөрөнгөөр боссон хэмээн шүүмжлэл дагуулж буй, Хар тэнгис дэх нууц харш минийх" гэж мэдэгджээ." түүний нэр дээр гэж жүжиглэж байхгүй юу ккк
Зочин 2021-02-01 64.119.18.127
Мэдээлэл бичигч маань үнэн мэдээлэлгүй гар байна шүү. Навальный хордсон гэдэг нь хулхи. Новичокоор хордсон гэдэг нь юу ч мэдэхгүй бичигч танд зориулсан фейк. Хэрэв новичок байсан бол тэр эмнэлэг эргэн тойрны хүмүүс онгоцонд суусан улс тойран хүрээлэгчид гаалийнхан бүгд үхэхгүй юу. Энэ чинь үй олноор нь хөнөөх з****г байхгүй юу даа.
бат 2021-02-01 139.5.218.84
ХЭН НЬ ОРС ЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БАЙГААГ БИД ТУН УДАХГҮЙ ХАРАХ БОЛНОО АХАРИН ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ МОНГОЛД ЯМАР ЭЕРЭГ БОЛОН СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ БАЙХ БОЛОО
ЗОЧИН 2021-02-01 64.119.18.127
ЖАГСААЛ ДЭЭР ТОМРООД БАЙСАН УЛС БАРИГДААД ИРЭХЭЭРЭЭ АМЬТАН БОЛЧИХСОН БУРУУГАА ХҮЛЭЭН ХАТГААСАНД ОРЧИХЛОО ДАХИН ТЭГЭХГҮЙ ГЭЭД СУУЦГААЖ БХЙХЫГ “ГЛАВНОЕ С ОЛЬГОЙ БЕЛОВОЙ” НЭВТРҮҮЛГЭЭР ХАРЛАА. ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД НЬ ГАДАГШАА ЗУГАТЧИХСАН. ПУТИНЫ ЭСРЭГ ХИЙСЭН ХУЛХИ ВИДЕОРОЛИКИЙГ АМЕРИКТ ХИЙСЭН НЬ БАТЛАГДЛАА. МАНАЙХАН МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВИЙГ САЙН ОЙЛГОЖ БАЙЖ БИЧИХГҮЙ 2 ХӨРШДӨӨ ЭВГҮЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛНЭ ШҮҮ.
Зочин 2021-02-01 66.181.161.106
Ёстой ,, Сүнсгүй гүтгэх ,, гэж энийг л хэлдэг байхдаа ..
Дөнгөж хорь хүрж байгаа залууг , 10 хүртэл жилийн ялтай зүйл анги тулгахаар чинь айсандаа юу тулгасныг л ярьна шдээ ! .. Улс орноо хүний эрхийг хангасан , ардчилсан улс гэж бодож явсан залуус их л гутарж байгаа даа . …Путинчүүдын засаглал ирээдүйгүй болсоон …
Зочин 2021-02-01 139.5.219.76
путины ирээдүй ч барзгар байнадаа хусейны үхэлээр үхэхүү кадафигийн үхэлээр үхэхүү гэдэг л сонин байна
Зочин 2021-02-01 103.212.118.56
Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнол, хүн ардынхаа сайн сайхны төлөө амиа зориулахад ч бэлэн тэмцэгч хүн бол Путин.Чам шиг хувиа хичээгч,хар амиа бодогч, эх орноо зарахад бэлэн арчаагүй амьтан биш.
mgl 2021-02-01 202.179.11.230
putin unah ni dee.
Зочин 2021-02-01 203.91.115.48
ХЭДЭН г*** НАРЫН ЖАГСААЛ БАЙСАН
Зочин 2021-02-01 43.242.242.59
Гадныхны гар хөл болсон Навальны гэх гэх энэ нөхөр улс орныхоо тогтвортой байдлыг алдагдуулж муу муухай юмны эхлэлийг тавьж байна даа. Тэнсэнтэй байхдаа гадаад оронд явдаг нь түүний буруу. Хуулиа зөрчсөн л бол 30 хоног баривчлах бол юу ч биш шүү дээ. Гэтэл АНУ болон барууных нь түүгээр далимдуулж орсуудыг дотроос нь хагаралдуулж эхэллээ. Мөнгө их хаясан нь ойлгомжтой.
ИРГЭН 2021-02-01 202.21.127.168
Өнөөдөр цагдаа харгислаж, маргааш энд чамайг, гэр бүлийг чинь харгислана.
Зочин 2021-02-01 103.212.118.56
Хэдэн хүн гадны түлхээсээр, мөнгө санхүүжилтээр жагсаж, эрх дарх булаацалдан үймээн самуун дэгдээхэд л ганхаж, нурж,онхолдож байдаг төр засагтай бол түүнийг ямар төр засаг гэхэв дээ. Хэн түүнийг хүндэлж, үг хэлийг нь сонсож дагаж, хууль дүрмийг нь мөрдөж виелүүлэх билээ.Ийм нэр төдий төр засагтай бол улс орон ер урагшлах уу. Өнөө авилга, хуйвалдаан, хахууль нь цэцэглэж бие биенээ мэрж, сийчсэн Монгол шиг нэг шавар дотор тийчэж таталдаад л хэвтэж байх биз.
Зочин 2021-02-01 192.82.73.191
Барууныхан тийм амархан Орос улсыг унагаачихдаг гэж үү? Нэг хүнд жаахан мөнгө өгчихөөр Орос нурчихдаг бол яасан ч сул улс вэ дэ. Тэрний оронд Навальныйг суллавал яадаг юм бэ? Тэгвэл ийм жагсаалт болохгүй ш дэ.