Монгол хөлбөмбөгчин 350 сая төгрөгийн үнэ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Монгол хөлбөмбөгчин 350 сая төгрөгийн үнэ хүрчээ

Монгол хөлбөмбөгчин 350 сая төгрөгийн үнэ хүрчээ

Монголын хөлбөмбөгчин Г.Ганбаяр Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн “Активал чаквар” багт хүчин зүтгэж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Одоо 20 настай Сэлэнгийн унаган хүү тэрбээр Пушкаш академийн үндсэн бүрэлдэхүүнд багтсан юм.

Германы хөлбөмбөгийн Transfermarkt.com сайтаас Азийн хөлбөмбөгчдийн үнийг гаргажээ. Тус сайтад Монголын хөлбөмбөгчин Ганболдын Ганбаярыг 100.000 евро буюу монгол мөнгөөр 350 сая төгрөгийн үнэтэй хэмээн мэдээлсэн байна.

Г.Ганбаярын хувьд 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбоо Унгар улсын мэргэжлийн хөлбөмбөгийн Пушкаш академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд тус академид суралцаж, 2022 он хүртэл мэргэжлийн гэрээ үзэглэжээ. Түүний хувьд өсвөрийн тамирчин байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор шийдэж, 15 настайдаа Монголын дээд лигийн “Хоромхон” багт Голланд дасгалжуулагчийн удирдлагад тоглодог байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж