Боловсролын үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Боловсролын үзэсгэлэн яармаг болно

“Боловсрол-Ирээдүй 2010” үзэсгэлэнг найм дах жилдээ зохион байгуулах гэж байна. Монголын  сурагчдын эрдмийн хүрээлэнгээс зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн энэ сарын 18-22-нд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнд гадаад, дотоодын их, дээд сургуулиудад элсэн суралцах боломж, сургалтын онцлог, давуу тал зэрэг мэдээлэл хүргэхээс гадна энэ үеэр ерөнхий боловсролын сурагчдын дүрэмт хувцас болон бичиг хэргийн худалдаа явагдах юм. Энэхүү үзэсгэлэн эцэг, эх, сурагчид, боловсролын байгууллагуудын хүсэлтээр салбар хариуцсан яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж