Долоо хоногийн өрнийн зурхай 2021.II.01-2021.II.07

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.II.01-2021.II.07

Хонь

Бичиг цаасны ажлаа цэгцлэх, дэг журам тогтооход цаг заваа зориул. Эдгээр өдрүүдэд танд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бага байна. Аливаа хүмүүстэй харилцаа холбоо тогтооход хүчин чармайлт гарга. Ирээдүйд танд хэрэг болох мэдээллүүдийг ол. Долоо хоногийн дундуур урлагийн хүмүүст сонирхолтой үйл явдал тохиолдоно. Уран зөгнөлөө бодит болгон хувирга. Шинэ уран бүтээл хий. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай байх болно. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалд амжилт олж, нэр хүнд өсөхийг одод эрхэс сануулж байна. Шинэ танил, уулзалтыг өөрөөсөө бүү түлх. Долоо хоногийн сүүлээр ажлаа солихоор шийдвэл багагүй мөнгө алдах бололтой. Гэрээ хэлэлцээр, гарын үсэг зурах, том зүйл худалдан авахад тохиромжгүй.

Үхэр

Долоо хоногийн эхэн үе танд нилээн таатай байх болно. Хайр сэтгэлийн харилцаанд ахиц гарна. Шинээр хүнтэй танилцаж, өмнө сэтгэлтэй байсан хүнтэйгээ санаандгүй таарч магад. Гэр бүлийн харилцаанд сайн. Өөрийн эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах, хэт ачаалал авах нь мэдрэлийн сааталд хүргэн, өвчлүүлж болзошгүй. Долоо хоногийн дундуур зарим нэг нь ихээхэн санхүүгийн алдагдал гарч магадгүй. Та бий болсон асуудлыг ер бусын хялбарханаар шийдэж, мөрөөдлөө биелүүлж чадна. Удирдлагадаа болон төр, олон нийтийн байгууллагад хандахад сайнгүй. Гэмтэл авч, хууч өвчин сэдэрч магад. Шинэ ажилд хүндрэл гарч, зорилгоо дахин бодож үзэх хэрэгтэй болно. Шинээр хүнтэй танилцах нь ажилдаа ахих болон санхүүгийн байдал дээшлэх үндэс суурь болж өгнө. Та бүсгүйчүүдийн анхаарлын төвд байх боловч зүрх сэтгэлийн асуудлаар хөөцөлдөхгүй байхыг од гаригс зөвлөж байна

Ихэр

Долоо хоногийн эхний энэ өдрүүдэд танилцсан шинэ танил нь таны хувьд ашигтай, удаан харилцааных байна. Амьдралд тань нааштай өөрчлөлт гарч байгаагаас тайвширч, горьдлого төрөх магадлалтай. Хувь заяа үргэлж ивээнэ хэмээн найдсаны хэрэггүй. Тийм болохоор эд материал, санхүүгийн асуудалд азаа туршиж болохгүй. Долоо хоногийн дундуур уран бүтээлч хүмүүст бүтээлдээ мэдрэмжээ гайхалтай уран нарийн гаргаж амжилтанд хүрнэ. Энэ өдрүүдэд та цагийг аль болох хайртай хүн, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөхийг эрхэмлэ. Хайртай хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх бололцоог алдахгүй байхыг хичээгтүн. Харин долоо хоногийн эцсээр аливаад хуумгай хөдлөх болон эрсдэлтэй алхам хийхээсээ болгоомжил. Ажил хэрэг урагштай сайн явагдана. Та харилцан ашигтай гэрээ байгуулах боломжтой

Арслан

Ажил хэрэгч бизнесменүүд ажил хэрэг удаашралтай байгаагаас сэтгэл дундуур байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлах нь таны тэргүүн зэргийн зорилт байна. Хоол хүнснийхээ чанар хооллох дэглэмдээ анхаарал тавь. Долоо хоногийн сүүлээр материаллаг байдал тийм ч тогтвортой бус. Бүтэлгүйтэлд бүү санаа зов. Бодлогогүй алхам хийж, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхий. Мөн удахгүй хүч чадал, эрч хүч дүүрэн болно. Энэ сайхан цаг үеийг дархлаагаа бэхжүүлэх, өөрийгөө хатуужуулахад зориул. Арилжаа наймааг хийх гэж байгаа бол ирэх долоо хоног хүртэл хойшлуулбал сайн. Ашиг орлого олно. Ганц бие хүмүүс хайр дурлалын хувьд энхрий халуун байна. Романтик харилцаанд тааламжтай. Бусдын болон өөрийн сэтгэл санааг дээд зэргээр ойлгоно.

Охин

Долоо хоногийн эхээр та төдийлөн анзаардаггүй, үл тоодог байсан зүйлүүдээсээ хүртэл амьдралын баяр баяслыг авч чадна. Энэ өдрүүдэд та хайр дурлалаас болж бүхий л ажил хэрэг, гэр орноо мартаж болзошгүй. Та эрч хүч ихтэй бөгөөд үүнийгээ ямарч ашиггүй зүйлд зарцуулна. Харин өөрт байгаа эд зүйл эсвэл чадвараа сэргээх, засварлахад тохиромжтой сайн. Долоо хоногийн дундуур таны амьдралд хангалуун тайван байдлыг авчрах хүмүүстэй холбоо тогтоовол тааламжтай. Та мөнгө их олох боловч хөрөнгө хурааж чаддаггүй. Хайртынхаа сэтгэл зүрхэн дэх нууцыг хэдий чинээ нээж илрүүл чадна төдий чинээ та нарын харьцаа удаан үргэлжлэх болно. Хүмүүстэй хэл амаа хялбархан ололцоно. Эргэн тойрныхондоо эелдэг ханд. Албан тушаал ахих, гэр бүлдээ нэр хүндээ өсгөх магадлалтай. Орлого одоохондоо нэг их нэмэгдэхгүй. Мэргэжлийн хувьд өсөж дэвших боломжтой байна.

Мэлхий

Долоо хоногийн эхээр харшлын өвчнөөс болгоомжил. эрэв өвчин тусвал хурц, удаан үргэлжилж, шинж тэмдэг нь ил тодорхой байна. Хүмүүст урам хайрлах бүхий л боломж бололцоог ашигла. Залуус шударга бус явдалтай тулгарах ба өөрт тохиолдсон таагүй явдлаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй бололтой. Долоо хоногийн дундуур та мэргэжлийн асуудлууд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх ба танаас өөр хэн ч шийдэж чадахгүй зүйлийг нарийвчлан авч үзэх нь гарцаагүй, хэцүү байдлаас гарахын тулд хэвшмэл бус аргыг зоригтой хай. үхнийг амжуулж сурах хэрэгтэй. Дотныхондоо тусалж тэдний итгэлийг олж авахын тулд энэ ордныхон бүхнийг хийнэ. Сэтгэлийн хөөрөл ихтэй байна.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр сэтгэл санааны хэт ачааллаас болж өвчинд өртөмтгий байна. Мөн зарим нэг мөрийтэй тоглоом зэрэгт хэт улайрдаг байдал тань таныг золгүй тохиолдолд хүргэж болзошгүй. Ажил хэрэгч хүмүүс түншүүдтэйгээ зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс илүү удаан явагдах болно. Долоо хоногийн дундуур албан тушаал ахих болон мэргэжлийн өсөлтөд хэрүүл маргаан зөрчилд хүргэх дуртай таны зан байдал ноцтой саад болно. Хамтын нэгдсэн үйл ажиллагааны үрээр та өнгөрсөн үеийн үйлийн үр ба материаллаг өрнөөс сална. Ямар нэг ажлыг урьдчилан тооцоолохдоо бүх зүйлийг сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Түншүүдийн зөвлөгөө бэрхшээлүүдээс хамгаалж, муу санаатнуудаас хамгаалах болно. Долоо хоногийн эцсээр та өөрийн үйл ажиллагаагаа уужим ухаанаар тунгаан бодож сэтгэл хөдлөлөө барьж чадна. Удирдагч хүмүүст таатай.

Хилэнц

Долоо хоногийн эхээр та өөртөө маш их итгэлтэй байх болно. Иймээс өөрийгөө хэт дөвийлгөснөөс болж алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байна. Далд нууц явуулгад бүү татагд. Шийдвэр гаргахаасаа урьдаар сайтар бод. Эрчүүд аливаа хэрэг төвөг, асуудалд орохоос болгоомжил. Хайртай хосуудын хайрын болзоонууд багагүй саад бэрхшээл үүсгэнэ. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ анхаар. Хэрэггүй зардал гаргахгүй байхыг хичээ. Таны амжилтын үндэс нь дотоод ба гадаад амар амгалан байдал болох юм. Та дээд байгуулагуудын удирдах хүмүүс болон өөрийн даргатайгаа зөрчилдөж тэмцэлдэхгүй байсан нь дээр.

Хумх

Та ер нь бүхий л цаг хугацаанд ажил төрөл ихтэй байсан ч тэр гэр бүлийнхээ хүмүүст анхаарал тавьж байх хэрэгтэйг сануулж байна. Итгэх бас хайрлах хэрэгтэй болно. Ажил хэрэг тань хурдан бүтэмжтэй байхыг та мэдэрнэ. Энэ өдрүүдэд та хамаатнуудтайгаа уулзаж цагийг сайхан өнгөрүүлээрэй. Хуурай цэвэр агаартай газар амрах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур таны сэргэлэн цовоо, ухаантай байдал чинь таныг санхүүгийн хэцүү байдлаас гаргана. Сурах ба өөрийгөө боловсруулах явцад таны харилцааны хүрээ өөрчлөгдөх нь тийм ч чухал бус. Ачаалалаа зөв хуваарилахыг хичээ. Ганц бие хүмүүс анхны харцаар дурлаж болзошгүй. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй. Аахар шаахар зүйлд хайр дурлал, уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Санхүүгийн байдал тогтвортой байна.

Матар

Нум

Хайртыгаа байгаагаар нь хүлээн авбал та ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болно. Та шинэ салбарт багагүй хүч, цагаа зарцуул. Эрүүл мэнд ажил төрөл, гэр бүл хэвийн маш сайхан урагшилж байна. Хэн нэгнээс сайхан мэдээ сонсоно. Ажил төрөл үйл явдал, хурдаа сааруулмаар, амармаар болтол, тийм хурдан өрнөнө. Долоо хоногийн дундуур хувийн сонирхолоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ ав. Зарим тохиолдолд ширүүн өрсөлдөөнд оролцоно. Таны эрүүл мэнд сэтгэл санааны тань байдлаас шуудхан хамаарна. Та санаагаа нэгтгэж, санаа нэгтэй хүмүүстэйгээ хамтар. Тэд шийдвэр түргэн гаргаж чадна. Гэнэтийн нөхцөл байдал тань амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Загас

Та ер нь бүхий л цаг хугацаанд ажил төрөл ихтэй байсан ч тэр гэр бүлийнхээ хүмүүст анхаарал тавьж байх хэрэгтэйг сануулж байна. Итгэх бас хайрлах хэрэгтэй болно. Ажил хэрэг тань хурдан бүтэмжтэй байхыг та мэдэрнэ. Энэ өдрүүдэд та хамаатнуудтайгаа уулзаж цагийг сайхан өнгөрүүлээрэй. Хуурай цэвэр агаартай газар амрах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур таны сэргэлэн цовоо, ухаантай байдал чинь таныг санхүүгийн хэцүү байдлаас гаргана. Сурах ба өөрийгөө боловсруулах явцад таны харилцааны хүрээ өөрчлөгдөх нь тийм ч чухал бус. Ачаалалаа зөв хуваарилахыг хичээ. Ганц бие хүмүүс анхны харцаар дурлаж болзошгүй. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй. Аахар шаахар зүйлд хайр дурлал, уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Санхүүгийн байдал тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж