Шинэ Засгийн газар доод тал нь долоо хоногт нэг нислэг үйлдэн нэг сард гадаадад гацсан 800-1000 иргэнийг эх оронд нь авчрах зорилт тавиад байгаа. Зорилтын хүрээнд Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй 840 орчим иргэнээ татан авахаар боллоо. Тодруулбал;
- Хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авах юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ