Алт, зэсийн ханш өсч, газрын тосны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Алт, зэсийн ханш өсч, газрын тосны үнэ буурчээ

Алт, зэсийн ханш өсч, газрын тосны үнэ буурчээ

Монголбанкны статистик мэдээллээс харахад, 12 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 452.9 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын албан нөөц (ГВАН) 4,348.6 саяд ам.долларт хүрчээ. Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.0%-иар өсч, 17.9 их наяд ам.долларт, М2 мөнгөний жилийн өсөлт 7.0%-д хүрч, 20.8 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна.

Нийт зээлийн 11.0%-ийг, иргэдийн зээлийн 1.2%-ийг, хувийн байгууллагын зээлийн 21.4%-ийг гадаад валютын зээл бүрдүүлж байгаа ажээ. Иргэдээс татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 11.3%, хувийн байгууллагаас татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 9.6%-тай байна.

Банкууд 12 сард нийт 1365 зээлдэгчид 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 56.3% нь хөтөлбөрийн, 43.7% нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл ажээ.

2020 онд төлбөрийн тэнцэл 700 орчим сая ам.долларын ашигтай гарах хүлээлттэй байна. Үүнд гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Зэсийн үнэ 2021 он гарснаас хойш 7900-8000 орчимд тогтвортой байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Төмрийн хүдрийн үнэ 160 орчим доллар байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 80 гаруй хувийн өсөлттэйг харуулав.

Алтны үнэ 1800-1850 орчимд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувийн өсөлттэй байна.

Харин газрын тосны үнэ сэргэж, 55 орчим хувьтай байгаа нь өмнөх оноос 12-13 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хэдийгээр нүүрсний үнэ буурах хандлагатай байгаа ч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сэргэж буй нь ган, төмөр, нүүрсний үнэд эерэг нөлөө үзүүлж байна.

ОУВС, Дэлхийн банкны зүгээс 2021 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.  БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 7.9 хувиар өснө гэсэн төсөөлөл байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж