Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 163 хүн эх орондоо ирсэн бөгөөд бүгд Covid-19 шинжилгээнд хамрагдсан. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-наас хойш Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдсэн 40 орчим тусгай үүргийн онгоцоор 7000 орчим иргэн эх орондоо иржээ. Тэднээс хамгийн анхных буюу 2020 оны гуравдугаар сарын 15-ны тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнээс халдвар илэрч байжээ.
Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 03, хоёрдугаар сарын 26-нд Сөүл, хоёрдугаар сарын 10-нд Токио, хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж буй.
Зочин 2021-02-01 202.55.188.102
Mutatsid orson shine covid ilreh vii dee, shinjilgeeg dahin dahin mash sain hiigeerei dee, mongolchuud dutuu hagas shinjilsen boldog shuu
Зочин 2021-02-01 202.126.94.99
Солонгос, Японтой хилээ нээмээр бна. Иргэд эмчилгээнд явах, тэндээс ч вирус ирэхгуйдээ, хянах бурэн боломжтой.
монгол ах 2021-02-01 192.82.72.164
Ашгүй дэ! ЗАЛУУС АА! ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ!
ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦАА 14хөн ХОНОГ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭЦТЭЙ ӨНГӨРҮҮЛЭЭД ГЭР ОРОН ЭЛГЭН САДАНТАЙГАА ЗОЛГООРОЙ !