ОХУ-д суралцагсдын анхааралд

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

ОХУ-д суралцагсдын анхааралд

ОХУ-д суралцагсдын анхааралд

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зарим их, дээд сургуулиудын өдрийн ангийн сургалтын үйл ажиллагааг “Роспотребнадзор”-тай зөвшилцсөний үндсэн дээр хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн танхимын горимоор зохион байгуулахыг зөвшөөрөв. Уг шийдвэртэй холбогдуулан Москва, Санкт-Петербург хотын их, дээд сургуулиудын хичээл танхимын горимд шилжиж байгаа болно.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан улсын хил нь харилцан нээгдээгүй орнуудын оюутан (монгол оюутнууд үүнд хамааралтай)-ууд 2020 оны 9, 10 дугаар сарын жишгээр зайнаас хичээлдээ оролцоно.

Иймд оюутан залуусыг харьяа сургуулийнхаа холбогдох нэгж, албадтай шуурхай холбогдон, зайны сургалтад хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авахыг зөвлөж байна.

Жич: Тухайн сургуулийн онцлог, зохион байгуулалт, санхүү, хүний нөөцийн хүчин чадал, нөөц бололцоо болон бусад шалтгаанаас хамааран зайны сургалтын нөхцөл харилцан адилгүй байгааг анхаарах нь зүйтэй юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, КОНСУЛЫН ГАЗАР
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж