АНУ-ын Флорида мужийн иргэн 60 настай эмэгтэй араар нь тавьсан хэмээн нөхрөө хардан, маргалдаж байхдаа төмсөг рүү нь буудсан хэрэг гарчээ. Бревард хотын Цагдаагийн газрын мэдээлснээр Викториа Рейд гэгч нөхрөө буйдан дээр суухыг шаардан, араар нь тавьсны төлөө ална хэмээн сүрдүүлжээ. Хэсэг маргалдсаны дараа Викториа нөхрийнхөө хөл рүү буудаж орхисон бөгөөд сум төмсгөнд нь тусчээ.
Бревард хотын цагдаагийн газар Викториаг үхлийн зэвсэг хэрэглэж, айлган сүрдүүлж, дайрсан хэргээр баривчилсан байна. Сум аминаас холуур өнгөрсөн ч нөхөр нь дахин урьдын хэвэнд орж чадахгүй болсон гэнэ.
Н.ЭНХ