Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр өчигдөр (2021.01.30) баталгаажсан. Тухайн иргэн нэгдүгээр сарын 29-нд нийслэлээс Сайншанд руу ирэх замдаа 14.00-16.00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн байна. Тиймээс Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос өнөөдөр (2021.01.31) мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн газрын дарга Ц.МӨНХ-ОД:
-Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 63 хүнийг гэрт нь тусгаарласан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар “Гоё амтат зоог” хоолны газарт ижил цагт хооллож таарсан учраас Нэгдсэн эмнэлгийн дотор, мэс заслын тасагт 30 өвчтөн, 2 эмч, эрүүл мэндийн 4 ажилтан тусгаарлалтад орсон. Эдгээр хүмүүс долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад байна. Зөвхөн 2, 3 дахь өдөр эргэлт оруулна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ хоолны порцыг нэмж, өдөрт 5 удаа хооллоно. Тиймээс ар гэрийнхэн нь эмнэлэг рүү заавал хоол оруулах шаардлагагүй.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 91 хүнээс шинжилгээ авч, өчигдөр ХӨСҮТ рүү илгээхэд хариу нь сөрөг гарсан. Эхний шинжилгээний хариу сөрөг гарлаа гээд тайвшрах асуудал биш. 6-7 хоногийн дараа давтан шинжилгээ авна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим тасгийн үйл ажиллагаа ийнхүү хязгаарлагдаж байгаа учраас онцын шаардлагагүй бол иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн хязгаарлалтын дэглэмд 175 хүн байна. Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумдаас манай аймагт ирж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэн олон бий. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэд өөрийн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах зохицуулалт хийлээ.
Э.БУРАМ
Зочин 2021-01-31 51.91.96.151
!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-31 202.9.46.248
surteim bee
Зочин 2021-01-31 66.181.190.111
Халдвар хаа сайгүй тарааж явах хэрэггүй гэртээ хүүхдээ төрүүл. Төрөх гэдэг өвчин биш. Ингэж олон хүнийг нэг доор бөөгнүүлдэг төрөх эмнэлэг байх хэрэггүй. Бүгд араг түшээд хүүхдээ төрүүлдэг тэр заншилаа сэргээ.
Зочин 2021-01-31 103.26.193.236
УБ-т ковидыг алдаад бүр тараачихсан юм чинь аймгууд руу бол хэзээ ч ямар ч замаар очих боломжтой болчихлоо!!!!
Зочин 2021-01-31 103.212.118.56
Тараасан биш, олон хүмүүс ажилгүй үхлээ хатлаа, хөл хорио сулал гэж боож үхэхээс ариа наахнуур юм болж байгаад энэ халдварыг тараасан .Хэнд ч хариуцлага тохоод хэрэггүй, Өөрсдөө л дэглэмээ сахиж халдвараас сэргээхийг хичээ.Төрөөс бололцоот бүхий л арга хэмжээ авч байна.
Зочин 2021-01-31 66.181.190.111
Хууртагдсан хэрэг. Тэр олон хүн гэдэг чинь 10 хүн байх.