"Шинэ сайд ирлээ гээд хамт олныг өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

"Шинэ сайд ирлээ гээд хамт олныг өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй"

"Шинэ сайд ирлээ гээд хамт олныг өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан яамныхаа удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нартай уулзсан байна.

Энэ үеэр тэрбээр "Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн салбарын лоббинд орохгүй, элдэв шантаажыг үл тоож ажиллана. Миний ажлын арга барил бол хүнд их итгэдэг, хүнд суртлыг үзэн яддаг. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого, зөв шийдлийг эрэлхийлж ажиллахыг зорьдог. Хамт олны дулаан, эрч хүчтэй уур амьсгал дунд ажиллахыг хүсдэг. Хариуцлага, ёс суртахуунтай, хурдтай, бүтээлч байхыг шаардана" гэжээ. Мөн өөрөөсөө улс төрийн манлайлал, салбарынхнаасаа мэргэжлийн манлайлал нэхэхээ илэрхийлсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж