Тэтгэврийн хөгшин найман жилийн дотор 116 хүүхэдтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн хөгшин найман жилийн дотор 116 хүүхэдтэй болжээ

Их Британид тэтгэвэртээ гарсан математикийн багш 116 хүүхдийн эр бэлгийн эсийн донор болжээ. Covid-19 цар тахлын улмаас тавьсан хязгаарлалтууд, улс даяар эмнэлгүүдийн үйл ажиллагаа зогссон тул донорын хомсдолд орсон байна. Иймд интернэт, нийгмийн сүлжээнд ээж болохыг хүссэн эмэгтэйчүүд тусламж хүсэх нь олширчээ. Энэ нь нэг талаар хүмүүсийг эмнэлгүүдийн хүнд суртал, өндөр үнэтэй үйлчилгээнээс “чөлөөлж” буй тул олон хүн таатай хандаж байгаа аж.

Дербигийн 65 настай Клайв Жонс энэ боломжийг ашиглажээ. Гурван хүүхдийн эцэг тэрбээр найман жилийн хугацаанд эр бэлгийн эсээ бэлэглэж, нийт 116 хүүхэдтэй болсон байна. Их Британид эр бэлгийн эсээ хандивлагчдын насыг 45 гэж заасан байдаг аж. Гэвч нийгмийн сүлжээнд тэтгэврийн хөгшний эрэлт өсчээ. Тэрбээр үрийн зулай үнэрлэхийг хүссэн бүсгүйчүүдэд туслах зорилгоор ийм алхам хийснээ мэдэгдсэн байна.

Клайв Жонс дээрх асуудлаар эхнэртэйгээ санал зөрөлдөж, улмаар хоёр тийш болсон бөгөөд өдгөө сайн найзууд хэвээр үлджээ.

Клайв өдгөө Фургон машинаа жолоодон, үрийн шингэнээ үйлчлүүлэгчдийнхээ гэрт хүргэж өгсөөр байгаа аж. Үүнийхээ хөлсөнд тэрбээр эмэгтэй бүрээс 30 фунт стерлинг авдаг бөгөөд өөрийгөө сурталчлах шаардлагагүй, бүсгүйчүүд өөрсдөө түүнийг зорьж ирэн, тусламж хүсдэг болжээ. Сонинд мэдээлснээр, Клайв Жонс эр бэлгийн эсээ бэлэглэж, хорвоод мэндэлсэн арав гаруй хүүхэдтэйгээ уулзаад байгаа аж.

Өмнө нь Америкийн Мичиган мужийн Детройт хотоос хэдэн арван жилийн турш өвчтөнүүдэд туслан, хэдэн зуун хүүхдийн эцэг болсон эмчийн тухай мэдээлэл гарч байжээ. 104 настай Филипп Певен өрхийн эмчээр 40 жил ажиллах хугацаандаа 9000 эмэгтэйг үрийн зулай үнэрлүүлжээ. Тэрбээр 1947 оноос хойш эх болох хүсэлтэй бүсгүйчүүдийн эр бэлгийн эсийн донор болсон байна.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж