Т.Энхцэцэгийн аав сайдад өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Т.Энхцэцэгийн аав сайдад өргөдөл гаргажээ

Г.Түвшинжаргал нарын хэрэгт сэжигтнээр холбогдоод байгаа Т.Энхцэцэгийн аав Ж.Төмөрсүх Нийслэлийн прокурор Ц.Амгаланбаатар болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт хандан өргөдөл гаргажээ.

Тэрбээр өнөөдөр /2016.04.01/  11 цагийн  Нийслэлийн прокурор Ц.Амгаланбаатар болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт өргөдлөө өгсөн байна. Өргөдөлдөө   “Миний охин Т.Энхцэцэг хорионд байцаагдах субьект биш” гэж үзэж буйгаа илэрхийлэн, иргэн хүний болон хүүхдийн эрх ноцтой зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс хариуцсан прокурор, байцаагч нарыг бусдын нөлөөнд авталгүй, хүний эрхийг дээдлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавихыг хүсчээ.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж