ШӨХТГ-ын дарга импортлогчдын төлөөлөлтэй уулзжээ | News.MN

ШӨХТГ-ын дарга импортлогчдын төлөөлөлтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын дарга импортлогчдын төлөөлөлтэй уулзжээ

Бензины үнийг бууруулах талаар “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”-тай уулзалт зохион байгууллаа. ШӨХТГ-аас авто бензин дизелийн түлшний зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд худалдаж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бүрдэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн тухай өмнөх долоо хоногт олон нийтэд мэдээлсэн.

Уг хяналт шалгалтын дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын зах зээлд худалдаалагдаж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ доод тал нь 50-100 төгрөгөөр буурах боломжтой байгааг судалгаагаар тогтоосон. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед авто бензин дизелийн түлшний үнэ буурахгүй байгаагаас шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ ч өндөр хэвээрээ байгаа тухай дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ цаашид ч буурах төлөвтэй байгаа тул нефть импортлогч компаниудад үнээ буулгаач гэсэн хүсэлтийг тавьсан билээ.
Уг ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөртэй “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны удирдлагууд уулзалт зохион байгуулан нөхцөл байдлын талаар ойлголцолд хүрч үнэ бууруулах эсэх тухай хариуг удахгүй өгөхөөр боллоо.

Д.ЦЭЭЛ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2016-04-01 43.242.242.59

цахилгаан хөдөлгүүртэй машиныг оруулж ирхэд огт ямар ч татваргүй болгомоор байна."тесла" удахгүй хямд загварын машин гаргана.нэг цэнэглээд 200 км явна гэж байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж