Дорноговь аймагт Covid-19-ийн тохиолдол батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

COVID-19

Дорноговь аймагт Covid-19-ийн тохиолдол батлагдлаа

Дорноговь аймагт Covid-19-ийн тохиолдол батлагдлаа

2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан.

Орон нутагт Covid-19-ийн тохиолдол дахин бүртгэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр баталгаажсан байна. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. 

Дорноговь аймгийн Онцгой комиссоос өчигдөр (2021.01.30) 23.00 цагт мэдээлэл хийх үеэр "Халдвар илэрсэн 37 настай иргэн нийслэлд байхдаа есдүгээр сургуулийн орчим, нисэх онгоцны буудал, Налайхын “Оргил” супермаркетаар орсон байна. Нэгдүгээр сарын 29-нд нийслэлээс Сайншанд руу ирэх замдаа 14.00-16.00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн. Улмаар нэгдүгээр сарын 30-ны 22.00 цагт Сайншандын гурван замын постоор орж ирэх үед нь илрүүлэн тусгаарласан.  

Тухайн хүнийг аймгийн төв рүү оруулаагүй. Маргааш өглөө эрт ХӨСҮТ рүү зөөвөрлөнө. Тухайн хүний ойрын хавьтлаар хамт ирсэн 11 ажилчин, гурван замын пост дээр ажиллаж байсан зургаан хүнийг дотуур байранд тусгаарласан. Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн хүмүүс тухайн очсон газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандан шинжилгээ өгөх шаардлагатай" гэсэн юм. Ингэснээр тус аймагт батлагдсан халдварын тохиолдол 33 болж байна. 

Эрүүл мэндийн байгууллагууд 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж. 2020 оны төгсгөлд УОК-оос Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт батлагдсан халдварын голомтууд бүрэн устсан буюу халдваргүй бүс болсныг мэдэгдсэн ч нийслэлээс ийнхүү халдвар орон нутаг руу зөөвөрлөгдөж эхэлжээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж