Эмнэлгүүд бүртгэлгүй эм, тариа хэрэглэж байжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмнэлгүүд бүртгэлгүй эм, тариа хэрэглэж байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд бүртгэлгүй эм, тариа хэрэглэж байжээ

МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал, “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Спектиномицин тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрснийг МХЕГ-аас мэдээлж байна.

Уламжлалт эмчилгээ оношлогооны “Найрамдал” эмнэлгийн эмч Э хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй, мөн Хятад хэлээр бичсэн шошго бүхий эмүүдийг тус тус худалдан борлуулж байсан.

Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунууд нүдний дусал, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байсныг илрүүлээд байна.

Эдгээр нүдний дуслууд нь хондройтин сульфат, хлорфенирамин малеат болон судас нарийсгах үйлчилгээ бүхий эмийн бодис агуулсан тул ихэвчлэн нүдний харшил, загатнаа, улайлтад зориулагдсан байдаг. Нүдний дусаалгыг дусаах хоорондын зайг ойртуулснаар нүдний торлог бүрхүүл гэмтээх, болор цайрах эрсдэлтэй, мөн эдгээр эмийн дасал, сөрөг урвал ч үүсч болзошгүй тул эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлагатай юм.

Нүд нь эмзэг эрхтэн тул нүдний дусаалгыг баталгаатай зөвшөөрөлтэй газраас эмч, эм зүйчээс асууж, лавлаж байж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Д.ЦЭЭНЭ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Hun 2016-04-01 202.9.40.235

manaihan neeree odoo arai l heterhii yumdaa, yagaad neg negiigee luivardaj hoolnolj iddeg archaagui yum be

хх 2016-04-01 202.21.118.98

эм гэдэг хорыг маш болгоомжтой хэрэглэж сурцгаая

Зочин 2016-04-01 182.160.33.250

Бөмбөгөр, алтжин г.м бүхий л худалдааны төвүүдэд баталгаагүй эм, хоолны нэмэлтүүп зарж байгаа шүү дээ. Япон, хятад, энэтхэг, америкийн зэрэг төрөл бүрийн эм бэлдмэлүүд зарагдаад байдаг юм

зочин 2016-04-01 103.57.93.77

наадах чинь юуч биш, Улсын эмнэлэг бол бизнесийн ашгийн байгууллага болж хувирсан ш дээ, Хан-Уул дүүргийн эмнэлэгийн дарга нь Өвөрхангайд сонгуульд нэр дэвших гэж бүх эм тариагаа тийш зөөсөөр удаж байна гэсэн шүүм яваад байна, Аудит оруулаасай билээ, Хэвтсэн өвчнүүдэд ямарч эмчилгээ хийдэггүй хирнээ картан дээр нь баахан эмчилгээ хийсэн гэж бичдэг гэнэ

Зочин 2016-04-01 103.57.93.190

Толгойг нь шууд ав.

Зочин 2016-04-01 103.57.93.190

наадхаа цахимжуулаач ээ. хөдө орон нутагт Сэлэнгэд Бангладеш, Индонезийн эмүүд зараад байх юм.

Зочин 2016-04-01 59.153.112.93

БОЛЬЁ ОО

NB 2016-04-01 49.0.160.111

ШУУД ЭМНЭЛГИЙГ НЬ ХАА... ХАА ХААНА АА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ СУРЦГААЯ

Зочин 2016-04-01 202.55.191.76

golon burtgelgui em ni haaguur yaaj hel davj orj ireed bna l gedeg bna shde