Намрын чуулганаар нийт 87 хууль, 44 тогтоол хэлэлцэн батлав

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар нийт 87 хууль, 44 тогтоол хэлэлцэн батлав

Намрын чуулганаар нийт 87 хууль, 44 тогтоол хэлэлцэн батлав

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган хэлэлцэхээр товлосон үндсэн асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, өчигдөр (2021.01.29) өндөрлөсөн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ.

Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 82 хоног хуралдсан байна.

Намрын чуулганаар нийт 87 хууль, УИХ-ын 44 тогтоол хэлэлцэн баталжээ. Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн анхны чуулган байснаараа онцлог юм.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж