Хайгуулын 1079 тусгай зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Хайгуулын 1079 тусгай зөвшөөрөл олгожээ

Уул уурхайн яамнаас гаргасан мэдээгээр Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш  нийт  3915 дугаар олгожээ. Үүнээс дугаар авсан 1580  аж ахуйн нэгж хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.  Ингэхдээ 1079-д нь тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн бол тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй 579, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 649, өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 28 өргөдөл санал тус тус байгаа аж.

Одоогоор хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байгаа бөгөөд ойрын хугацаанд дахин олгож эхлэхээр төлөвлөсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохоор гуравдугаар сарын 4-нд 7 талбайд, мөн 24-ний өдөр 10 талбайд сонгон шалгаруулалт зарлажээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж