Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд | News.MN

Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэхүү хууль нь банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх олон давуу тал бий болгоно.

Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа дүр зурагтай байна. 2020 оны 11 сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж буй аж. Тиймээс  уг салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэн, Банкны тухай хуульд дараах дөрвөн үндсэн зарчмыг баримтлан нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Үүнд:

1. Банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас системд нөлөө бүхий таван банк хуулийн зохицуулалтын дагуу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээв.

2. Хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20-иос хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй.

3.Банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуульд тусгав. Энэ хүрээнд иргэд тэргүүн ээлжинд хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжинд авна.

4. Банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгох. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд зааснаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тодорхойлсон. Харин энэ зохицуулалтаар зөвхөн зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг авч үзэхээр тусгав. Цаашид банкууд хувьцаат компани болж, хөрөнгийн захад үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлага нь өргөн хүрээнд тавигдах болж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-31 51.91.96.151

>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

АХНМР 2021-01-31 103.43.76.76

япон Савада 60%-аа авгай хүүхэддээ 20% р нь 3тасдаад ,Баатарсайхан40% авгай хүүхэддээ 4хуваагаад САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ 90% 5тасдаад хуваахаа та нар яахын бэ?

Avatar

Зочин 2021-01-31 192.82.76.221

xuvitsaanii unelgeeg xiisvereer baaxan ondor togtoogood irged xuvitsaa avagchiig xoxirooxoos sergiilsen xuuliin zoxitsuulalt baixgi ni xaramsaltai.

Avatar

Зочин 2021-01-31 202.55.188.102

Hamaagui bankaaraa oroldoj baigaad dampuuruulah gej baigaan yag Anod, Zoos shig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж