Баянзүрхийн хоёр байрнаас 8 тохиолдол илэрч, хөл хорилоо

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

COVID-19

Баянзүрхийн хоёр байрнаас 8 тохиолдол илэрч, хөл хорилоо

Баянзүрхийн хоёр байрнаас 8 тохиолдол илэрч, хөл хорилоо

Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны 77Б, 6 дугаар байрны нийт найман иргэнээс Covid-19 илэрсэн талаар тус хорооноос өчигдөр (2021.01.30) 21.00 цагт мэдээлэл хийлээ.

Уржигдар сэжигтэй тохиолдол илэрсэн 6 дугаар байрнаас нэмж долоон тохиолдол ийнхүү батлагдсан байна. Үүнээс гадна тус хороонд шинээр баригдсан 77Б байрнаас мөн сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн хүн "Mixx" пиццанаас пицца захиалж идсэн гэх мэдээлэл байна. Тиймээс дээрх хоёр байранд хөл хориод байна.

"Mixx" пиццаны хүргэлтийн ажилтан өвдсөнтэй холбоотой ажилтан болон гэр бүлийн нийт батлагдсан тохиолдол ийнхүү 12 боллоо. Энэ сарын 29-ний байдлаар дараах 13 байршлыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон бол Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны 77Б, 6 дугаар байранд нэмж хөл хорио тогтоогоод байна. 

Албаныхан иргэдээс шинжилгээ авах ажил зохион байгуулж буй юм. Хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж