Улсын дээд шүүх шүүгчдэгч Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдав. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэг нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль авсан хэрэгт холбогдсон бол Ц.Өнөрцэцэг нь зуучилсан гэмт хэрэгт буруутгагдсан юм.
Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхээс Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, Ц.Өнөрцэцэгт оногдуулсан 1 жил хорих ялыг хэвээр үлдээж, Б.Сайханцэцэгийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял оногдуулсан билээ.
Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулсан. Мөн Ц.Өнөрцэцэгээс хууль бус хөрөнгө болох 20 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Э.БУРАМ
Зочин 2021-01-31 51.91.96.151
>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Иргэн 2021-01-31 49.0.142.81
Монгол ч дээ. Авлига авсан шүүгч ийм бага авахаар шударга ёс яаж тогтох уу. Өчнөөн янзын хууль батлагдсан боловч шүүх энэ мэтээр хэрэглээд байвал хуулийн хэрэг алга. Хуулийн сургуулиудаа хаа. Хэнийг хуурах гэж хууль заах юм.
Зочин 2021-01-31 103.57.94.88
Gichiinuudiig shorond hataa
Зочин 2021-01-31 139.5.217.58
YAGAAD IIM BAGA JIL OGDOG YM BE.JIRIIN IRGEDED AIMAAR JIL OGDOG.EBE SHUUHIINHEN YAGAAD IIM SHUDARGA BUS BDG BNA.
Зочин 2021-01-31 150.129.143.27
Хамгийн гол хүн Амар сайханы хэргийг хэрэгсэхгүй болгочихоод түүний үүрэг даалгавараар түүнд үылчилсэн хүмүүсийг шийтгүүлж суухдаа Ерөнхийлөгч Та санаа зовохгүй байна уу. Хаана энгийн шударга ёс? Шал худлаа гутмаар юм.
Зочин 2021-01-31 192.82.69.14
Хахууль авсан шүүгчид ямар бага ял авдаг юм бээ. Бараг ёс төдий шийтгэл байна. Ганцхан жил шоронд суучихаад хахуулийнхаа мөнгөөр сайхан амьдраад явах юм байна. Шүүгч нарын цалинг нэмээд ямарч нэмэр алга. Хүний шуналд хязгаао үгүй. Шүүх бол тавилттай жүжиг.
соёлтой байгаль 2021-01-31 66.181.161.92
хоёр эмэгтэй сайдын суудал 5 тэрбум автор нь амардарга сэлэнгэ говьалтайгаас 2 чинбат хиилээ удахгүй цирк буцаад эзэддээ очих уу?
Зочин 2021-01-31 64.119.18.98
Цалинг нь дээхэн үед 3 сая болгоход их баярлаж байна, одоо бид авилгал хахууль авахгүй гээд байсан худлаа байжээ, Тэр үед сайд 1 саяын цалинтай үе байх шүү
Зочин 2021-01-31 64.119.23.108
Шүүгч байж, авилгал хээл хахууль авна. Баригдана, оноосон ялыг эсэргүүцэнэ. Яасан ч том улсууд байдаг юм
зочин 2021-01-31 59.153.115.251
дээд шуухийн иргэний хэргийн шуугч Сонинбаяр , Цолмон хоер яаж мултраваа. Энэ хоер нь бугдийг уурч дээ.
Зочин 2021-01-31 103.26.193.236
Төр, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, хээл хахууль авсан хамгийн бусармаг гэмт хэрэг үйлдсэн шүүгч нарыг ердөө ганцхан жил хорих ял шийтгэж байгаа юм уу??? Тэгвэл насаараа идэх олон сая доллар аваад хэдэн сар мөрдөгдөөд зүгээр гарчих юм байна л даа!!! Бүх хөрөнгийг нь хураахгүй л бол амтшаад өөгшөөд даврах юм байна л даа!!!!
харамсалтай 2021-01-31 64.119.16.42
ЭНЭ АВЛИГАЧИН шүүгч нартай хэн тэмцэх ёстой юм вэ? ҮАБЗ ажлаа хийгээч. ШҮҮХ АВЛИГАД бүрэн идэгдсэн. ОДОО ИХ цэвэрлэгээ хийгээч
алтайн бараа 2021-01-31 66.181.161.103
монголд шинэ нууц ноёнтон гаарч байна байгаль орчин соёлын сайдын ханш удахгүй ил болно 2 хүүхэн их хуралд жендер багтай хүүхнүүдээс ч тэнэг хүүхнүүд шог гараа жүжиг дараа сараас эхэлнэ энэ хүн бэ? таана уу
Хаа хамаагүй явсан Уртнасан гэнэт чирч авчирч сайд болгосон нь жүжиг жүжиг 2021-01-31 103.212.116.53
Хүрэлсүх сарангэрэл Төрөөр тоглож байна. Монгол улсын засгийн газарт хуйвалдаанаар мэргэжлийн бус хэнийг ч хамаагүй сайд болгож байгаа нь түүхэнд хараар бичигдэж үлдэнэ. Ард түмнийг басамжлан доромжилсон томилгоонууд Батцэцэг, Уртнасан, Номин гээд цааш хөвөрнө.
Зочин 2021-01-31 66.181.161.37
шүүгч нар ийм төрлийн гэмт хэрэг хийвэл илүү хүндрүүлэх заалт орвол дээр дээ. эд нар хангамж сайн, баригдахгүй байгаад байвал ямарч төрийн албан хаагчаас авилга их авна, хамгийн чухал нь төр шүүхдээ итгэх түмэн олныхоо итгэлийг хөсөрдүүлнэ, үр дагавар нт их хортой доо.