Салхитын ордтой холбоотой шүүгчдийн хэргийг хянан хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

Салхитын ордтой холбоотой шүүгчдийн хэргийг хянан хэлэлцэв

Салхитын ордтой холбоотой шүүгчдийн хэргийг хянан хэлэлцэв

Улсын дээд шүүх шүүгчдэгч Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдав. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэг нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль авсан хэрэгт холбогдсон бол Ц.Өнөрцэцэг нь зуучилсан гэмт хэрэгт буруутгагдсан юм.

Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхээс Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, Ц.Өнөрцэцэгт оногдуулсан 1 жил хорих ялыг хэвээр үлдээж, Б.Сайханцэцэгийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял оногдуулсан билээ.

Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял оногдуулсан. Мөн Ц.Өнөрцэцэгээс хууль бус хөрөнгө болох 20 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж