Гал түймэрт 3 хүн амиа алдаж, таван хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

Гал түймэрт 3 хүн амиа алдаж, таван хүн гэмтжээ

Гал түймэрт 3 хүн амиа алдаж, таван хүн гэмтжээ

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гал түймрийн 218 удаагийн дуудлага бүртгэгджээ. Гал түймэрт гурван иргэн өртөж амиа алдсан бол таван хүн түлэгдэж гэмтжээ. Нийт бүртгэгдсэн галын дуудлага дуудлага мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.1 хувиар буурсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр гал түймэрт 120 өвөл зуны сууц, 33 ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг, 25 машин техник, 15 гэр, 14 барилга байгууламж, 8 орон сууцны эд хогшил өртсөн байна. Харин пийшин зуух яндангийн цонолтоос 89, цахилгаан эрчим хүчнээс 56, лаа шүдэнз ил гал, ил задгай асгасан үнс нурамнаас 47, машин технек ашиглалтын буруугаас 21, бусад  шалтгааны улмаас дөрвөн удаагийн гал түймэр гарчээ.

Мөн ОБЕГ-т өчигдөр ирсэн гал түймрийн дуудлага:

  • Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо баг /сумын төвд/ хүнсний дэлгүүр 01.29-ний өдрийн 02:20 цагт шатсан тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн О-ийн “Хариатай” ХХК-ийн 8х9 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг 3 цаг 40 минут ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Шарынгол сумын  Санжинт багт нүүрсний уурхайн засварын өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:13 цагт очиход “Шарын гол” ХК-ийн нүүрсний уурхайн “Механик засварын цех”-д хаягдал тос шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
  • Хувийн өмчид гарсан:Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн Жаргалант 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1.4 км замыг туулан 08:55 цагт очиход иргэн У-ын 4 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 36 дугаар гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.6 км зам туулан 11:46 цагт очиход 3х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, хашаа шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:56 цагт очиход иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:58 цагт очиход иргэн О-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Т-ийн баруун хөлийн шилбэ, нүүр түлэгдсэн байсныг НТТТөвд хүлээлгэн өгсөн.
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант багийн “Улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ гэр шатсан тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 01.29-ний өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ийн 4, 5 ханатай 2 гэр шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
  • Төв аймгийн Лүн сумын Төв багийн Рашаант амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 01:02 цагт очиход иргэн Ц-ийн байшингийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Авдарын-Уул” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 64 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ 01.29-ний өдрийн 18:00 цагийн орчим 1 хүн автомашинтай яваад сураггүй болсон тухай мэдээллийг 01.29-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус сумын Хайрхан багийн малчидтай малын вакцинжуулалтын гэрээ хийхээр иргэн О /54 настай, эмэгтэй/ Приус 20 загварын суудлын автомашин жолоодож яваад сураггүй болсон мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.30-ны өдрийн 00:29 цагт иргэн О-г автомашинаас нь урд зүгт 5 км-т Авдар багийн Баянгийн булаг гэдэг газар малчин Ч-ийнхээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж