Финланд 2035 он гэхэд Оросоос эрчим хүч худалдан авахаа болино | News.MN

Финланд 2035 он гэхэд Оросоос эрчим хүч худалдан авахаа болино

Финланд 2035 он гэхэд Оросоос эрчим хүч худалдан авахаа болино

Финланд 2035 он гэхэд Оросоос эрчим хүч худалдан авахаа болино

Финланд улс 2035 он гэхэд Оросоос авах цахилгаан эрчим хүчний импортоо зогсоохоор төлөвлөж байгаа тухай тус улсын  үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ “Fingrid” компани мэдэгджээ.  Тус улс нь Оросын эрчим хүчний хамгийн том худалдан авагч бөгөөд өнгөрсөн 2020 онд 22 тэрбум рублийн эрчим хүч Оросоос импортлосон нь нийт экспортынх нь гуравны нэгээс илүү хувийг эзэлжээ. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл ОХУ эрчим хүчний хамгийн том худалдан авагчаа 2035 оноос алдана гэсэн үг юм.

Финланд улс нь цахилгаан эрчим хүчний тогтолцоогоо хөгжүүлэх шинэ стратеги боловсруулж байгаа ба хэд хэдэн хувилбарыг авч үзэж байгаа юм байна. Ингэхдээ нарны болон усан, салхин цахилгаан станцыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Финландын талаас ирэх 15 жилийн хугацаанд салхин цахилгаан станцын хүчин чадлыг 10-22 гигаватт, усан болон нарны эрчим хүчийг 1-10 болон 3-6 гигаваттад хүргэх боломжтой гэнэ.

Эх сурвалж: Urdupoint

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-30 66.181.190.14

Финчүүд барууны нохой болж дээ

Avatar

Зочин 2021-01-30 107.117.172.18

Айлын хүүхдүүд ийм айхтар….тэгэхэд манай хэдэн дурак яаж байна аан?

Avatar

Зочин 2021-01-30 192.82.69.14

за яамаадай …хөөрхий муу пэнляндууд

Avatar

Монгол хүн. 2021-01-30 103.10.21.31

Орчин цагийн тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа бол эрчим хүчний бие даасан байдал. Монгол улс ч гэсэн Орос, Хятад мэтийн эзэрхэг дээрэнгүй зэрлэг улсуудаас бүх талаар бие дааж Финланд улс мэт өөрөө өөртөө эзэн байж хэний ч өмнө өвдөг сөхрөх ёсгүй. Орос, Хятад бол хэзээ ч Монголын найз нөхөр биш. Харин шүлсээ гоожуулан өөртөө ашигтай агшинг отон хүлээж байгаа Мангаснууд. Буриад Монголын аялганд Орос хүнийг Мангад гэдэг. Мангад нь үнэндээ Мангас гэсэн үг юм.

Avatar

Зочин 2021-01-30 192.82.77.211

хэхэ салхины сэнс нь шуурга өдөөгөөд далайн шуургандаа цөхрөөд 35 жилийн станциудаа Оросоос буцаагаад эрчим хүчээ авна даа. Монгол Улс маань салхин станц зоож тэнэгтэх вий дээ

Avatar

Зочин 2021-01-30 202.9.40.28

3 байгаа мэддэгүй юм уу

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-01-30 202.9.47.20

МАНАЙХ ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖОО АШИГЛАМААР БАЙНА АЛИЙН БОЛГОН ОРОСЫН ДАРАМТААС АЙЖ СУУХ ВЭ ТАВАН ТОЛГОЙ БАГАНУУРТ СТАНЦУУД БАРИАД УРАГШ НЬ ЭКСПОРТЛОМООР БАЙНА ,, ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨӨС ХЯТАДУУД ЛАОСТ 4 УСАН СТАНЦ ЗЭЭЛЭЭР БАРЬЖ ӨГСӨН БАЙНА ӨНӨӨДӨР ЛАОСУУД ЦАХИЛГААНАА ХЯТАДАД ЗАРААД ЭДИЙН ЗАСАГ НЬ САНХҮҮГИЙН МӨНХИЙН ГАЧИГДЛААСАА САЛСАН ГЭНЭЛЭЭ , ОДОО ЭДИЙН ЗАСАГ НЬ САЙЖИРЧ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ТУН ДАЖГҮЙ БОЛЖ БАЙГАА ГЭСЭН

Avatar

Зочин 2021-01-30 51.79.69.241

Hunii huuhduud iim aihtar

Avatar

Иргэн 2021-01-30 192.82.75.161

Солонгос,Японоос жимсээ бараа солилцоогоор худалдаж авдаг болъё?! Энэ ажлыг хувийн хэвшлийнхэндээ даатгачих?! Тэдэнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлхэд л өолооо

Avatar

Иргэн 2021-01-30 192.82.75.161

Хамгийн эхлээд нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр бариад Оросоос хамаарахаа больчих. Эрчим хүшчийг гаргах эх үүсвэр зөндөө бна. Ийм их нүүрс,уран,салхи,нар,ус гээд бүгд байна. Уул уурхайгаа ад үзэлгүй харин давуу тал болгон ашиглаад энэ өүгдээ босгоод авах ёстой ?!?! Хятадаакс хүнсний бүтээгдэхүүн авахаа зогсоох хэрэгтэй?! Хүлэмжийн аж ахуйг дэмжихэд л 1-2 жилийн дараа гэхэд л хангаж чадна ш дээ

Avatar

Иргэн 2021-01-30 192.82.75.161

Урд хилтэй ойрхон барих хэрэгтэй. Улсын аюулгүй байдалд хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-30 202.9.40.40

Манай улс атаомын цахилгаан станц 1-ийг Говьсүмбэр аймагт барихад улсын хэрэгцээгээ бүрэн хангана. Гадаадын ихэнх орны газар нутаг нь бага нягтрашил их учир атомын цахилгаан станц барихаас айдаг юм. Манайд бол барьчихсан байхад хааш хаашаагаа 70 км-т ямар ч аюулгүй айл байхгүй байлгаж болноо. Хамгийн хямд цахилгааныг атаомын цахилгаан станцаас гаргаж авдаг

Avatar

Зочин 2021-01-30 66.181.191.57

Атомын станцын аюул нь хааш хаашаа 70 км-т биш хэдэн мянган км т уршиг тарьдаг юм. Яагаад, Герман, Япон болон бусад улсууд атомын станцын ослоод айгаад байдаг юм бэ гэвэл энэ.

Avatar

Зочин 2021-01-30 202.55.188.104

БИД Ч ГЭСЭН ОРОС ХЯТАД ХҮНС 2-УУЛАНГААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ. ХЯТАД ХҮНС НЬ ЮУГААР ХИЙСЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ. ОРОС НЬ БААХАН ГМО.

Avatar

Зочин 2021-01-30 103.212.118.56

ОХУ нь Монгол, Финлянд мэтийн өчүүхэн орноос хамааралтай улс биш. Зөвхөн сүүлийн 5 жилд гадаадаас авах бүтээгдэхүүнээ 31 хувь бууруулж, дотоодоос хангадаг болсон. Гэтэл манай гадаадаас авдаг бүтээгдэхүүн 70 орчим хувь,хэрэглэгч орон хэвээрээ л байгаа биз дээ .Манайхан өөрсдөө юу ч хийж чадахгүй, өрөнд бөригдсан, танхай зэрлэг залхуучуудын орон байж, бусдыг муулах гэж мөн их элийрэх юм аа.

Avatar

Зочин 2021-01-30 122.201.22.240

хэн чамд ийм үлгэр ярьж өгөв ипортозамещение гэдэг юм нь бүтээгүй шүү дээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн

Avatar

Finlandaas sur 2021-01-30 74.105.51.49

Mongol shig Orosiin daguul uls baisan ch tusgaar togtnoloo sergej hamgaalj temtseer Hughjsun jijig ard tumen. Suildee ZHU iin baruuntai haritsah iolgoltsoh gol guur bolj bailaa. 1970 Aad onii detente namjmal baidliig Helsinkiin gehdee process ehluulj baiv. Bas zerleg mongol ugshiltai gej Sweden Norway hurshuuddee deerelhuulj chichluulj irsen tuuhtei

Avatar

Зочин 2021-01-30 66.181.176.222

Бэлэнчлэх сэтгэлгээнээсээ татгалзаад ажил хийж сурчихаад манай монголчууд бид том дугарах ёстой бус уу. Залхуугийн туйл ард түмэн шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж