Финланд улс 2035 он гэхэд Оросоос авах цахилгаан эрчим хүчний импортоо зогсоохоор төлөвлөж байгаа тухай тус улсын үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ “Fingrid” компани мэдэгджээ. Тус улс нь Оросын эрчим хүчний хамгийн том худалдан авагч бөгөөд өнгөрсөн 2020 онд 22 тэрбум рублийн эрчим хүч Оросоос импортлосон нь нийт экспортынх нь гуравны нэгээс илүү хувийг эзэлжээ. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл ОХУ эрчим хүчний хамгийн том худалдан авагчаа 2035 оноос алдана гэсэн үг юм.
Финланд улс нь цахилгаан эрчим хүчний тогтолцоогоо хөгжүүлэх шинэ стратеги боловсруулж байгаа ба хэд хэдэн хувилбарыг авч үзэж байгаа юм байна. Ингэхдээ нарны болон усан, салхин цахилгаан станцыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Финландын талаас ирэх 15 жилийн хугацаанд салхин цахилгаан станцын хүчин чадлыг 10-22 гигаватт, усан болон нарны эрчим хүчийг 1-10 болон 3-6 гигаваттад хүргэх боломжтой гэнэ.
Эх сурвалж: Urdupoint
Холбоотой мэдээ