Оросын цагдаа нар дараагийн жагсаалд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

Оросын цагдаа нар дараагийн жагсаалд бэлтгэж байна

Оросын цагдаа нар дараагийн жагсаалд бэлтгэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины засаглалыг эсэргүүцэгч Алексей Навальныйг баривчилсныг эсэргүүцэж, түүнийг суллахыг шаардсан иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Москва болон бусад 100 гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Хэдий цар тахлын хорио цээртэй байгаа ч уг жагсаалд олон мянган хүн оролцож, улмаар жагсагчид цагдаа нартай мөргөлдөн 4000 орчим хүн баривчлагдсан юм.

Навальныйн хувьд саяхан Германаас эх орондоо ирсэн даруйдаа тэнсэн харгалзах ялыг зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног саатуулагдаад байгаа юм. Тэгвэл Навальныйг дэмжигчид Ням гаригт /2021.01.31/ дахин илүү өргөн хүрээнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цагдаа нар болзошгүй эмх замбараагүй байдалд бэлтгэж байна.

Тус улсын хууль хүчнийхэн гол метроны буудлууд болон Кремлийн ордны ойролцоох томоохон төв замууд, гудамж талбайг хаахаар төлөвлөж байна. Мөн Навальныйн төрсөн дүү Олег болон түүний бусад хамтрагч нарыг гуравдугаар сарын сүүлч хүртэл гэрийн хорионд оруулаад байгаа аж.

Москва хотын цагдаагийн газраас мэдэгдэл гаргаж, хуулиар зөвшөөрөгдөөгүй аливаа жагсаал цуглааныг зохион байгуулсан, зохион байгуулахыг завдсан, иргэдийг өдөөн турхирсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээх болно гэдгийг анхааруулжээ. Хэрэв ийм жагсаал цуглаан зохион байгуулбал олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр даруй хуулийн дагуу таслан зогсоох болно гэж цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсан байна. Мөн бусад хотуудад ч үүнтэй ижил анхааруулга өгч, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ аливаа үймээн самуунаас хол байлгахыг анхааруулжээ.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж