НЭМЭЛТ: 19.00
Улсын онцгой комисс хуралдаж, дуусчээ. Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна.
Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Covid-19 цар тахалтай тэмцэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлого хамт хэрэгжих ёстой. Иймээс энэ чиглэлээр цогц төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэв. Мөн хилийн чинадад байгаа иргэдээ аль болох богино хугацаанд авчрах, гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглах талаар Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна. Улсын онцгой комиссын энэ удаагийн хурлаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй гэв.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ:
Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар орон нутгийн Онцгой комиссын дарга нартай өргөтгөсөн цахимаар хуралдаж байгаа юм байна. Сар шинийн өмнө хөл хорио тогтоох эсэх, сургууль, цэцэрлэгүүдийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА
Улсын онцгой комисс өнөөдөр /2021.01.30/ 14:00 цагт хуралдахаар товложээ. Онцгой комиссын дарга, Шадар сайдаар С.Амарсайхан өчигдөр томилогдож, үүрэгт ажилдаа ороод байгаа бөгөөд түүний толгойлсон Улсын онцгой комиссын анхны хуралдаан юм.
Улсын онцгой комиссын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- 1. Улсын онцгой комиссын үйл ажиллагааны талаар
- 2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар
- 3. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар
- 4. Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар
- 5. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж, эх үүсвэр тодорхойгүй иргэдийн дундаас халдвар илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан бөгөөд өчигдөр гэхэд 32 хүнээс халдвар илэрсэн юм.
Zochin 2021-01-30 66.181.161.102
Ergui baihaa umnu jil oyutan suragchdaa tsahimaar togsogchood ene jil iim ayultai baihad oruulna geed suuj baidag
zochin 2021-01-30 66.181.161.42
Ene aimshigiin tahaliin ved yaj surguuli rsetserlege oruulhiin teneg ym yriad suuj bh gejde tsagaan saraar hil horoig tangataga nuusleld bvr tarhaj gvitslee hil horoi togtoogooch ene arai bishee
Зочин 2021-01-30 202.126.90.143
haldvargui busuuded oruulsn deer bh
irgen 2021-01-30 192.82.74.188
tsetserleg tsahihmaar hicheellene gedeg yostoi hudlaa yum bailee shu. 15min hudlaa unen yum uzuuleed tegeed tulburiig butsaaj uguhgui gej baigaa. tegsenees ter hudlaa yum ni orohgui baisan deer
Зочин 2021-01-30 51.79.53.146
Tsetserleg tsahimaar hicheellene ch gej yu baihav…
Зочин 2021-01-30 202.55.188.102
Эх үүсвэр тодорхойгүй халдварууд гарч байхад өнгөрсөн саруудад тэмцээд чадаагүй байж одоо хорь гаруй хоногт халдваргүй болгож чадвал ч хичээлээ танхимаар оруулж болох л юм.
Зочин 2021-01-30 122.201.22.234
Өвчин мөрөөдөж байхаар үр хүүхдийнхээ ирээдүйг бод малнуудаа. Өөр шигээ мал болгож юм юмнаас айж сэжгийн тэнэг болгох хэрэггүй.
Зочин 2021-01-30 185.220.102.248
Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-30 202.9.46.178
Энэ ядаргаатай спамыг тэр хянадаг байгууллагууд нь шалгаачээ
Зочин 2021-01-30 202.55.188.102
Admin ni uuruu baih, tegeed chuluutei end tend bichij baigaa baih. Bidniig setgegdlee bichih geheer l zarimdaa ordoggui shd
Zochin 2021-01-30 103.212.118.80
Монголын авиа компаниуд чинь сул зогсож бна ш даа юун гадаадын компани эндэх буудал хорио цээрээ зохицуулж чадахгүй бж буруугаа бусад руу чихэх гэж УОК оо???!!!
чоймаа 2021-01-30 150.129.141.78
аймгийн онцгой комисс давтлага оруулна гээд байх юм.яах ёстой вэ.ховдод
Зочин 2021-01-30 202.55.188.102
Huuhdee bitgii yavuul. Tsar tahaltai baihad hen huuhdee yavuulah ve dee
Zochin 2021-01-30 192.82.72.52
Oilgosongui oorsdiinh n aviakompaniud ajilgui zigeer zogsoj bhad gadni aviakom. Irgedee teeverleh sanalig ZG taniltsuulan gedeg ch uy ve
Ч 2021-01-30 192.82.76.221
АМАР САЙХАН САЙД АА, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ БОЛООГҮЙ ШҮҮ. ҮР ХҮҮХДИЙГ МИНЬ БИТГИЙ ВИРУСРҮҮ ТҮЛХЭЭРЭЙДЭЭ ЗАХИХ ЮМ ЭНЭ ШҮҮ. ЦАГААН САРЫГ БОЛ МАШ ЧАНД ХӨЛ ХОРИОНД БАЙЛГАМААР БАЙНА. ҮХЭР МАЛ ШИГ АЙЛ ХЭСЭЖ БААХАН ВИРУСТЭЙ ИДЭШ УУШ ТАРААЖ БАЛАРНА ШҮҮ
Зочин 2021-01-30 66.181.161.59
gaduur tarhalt ihseed ehelsen bayar boloh gej baina ged humuusiin hodolgoon ihseed ehelsen suuld ni barij chadahgui yum bolood uls ornooroo balrah wii… Gadaadad wactsinii tulaan ehelsen orj irehees ni omno olon humuus zowno seremjleh heregtei! bayriin uyer shatalsan horio gargahgui bol tsagaan sariin bayriin surtalchilgaa yawaad ehelsen
Зочин 2021-01-30 124.158.67.14
1 дэхээс хатуу хөл хорио тогтоо. Тэгэхгүй бол сумьяабазараасболоод нийслэлчүүд бид гишгэх газаргүй боллоо. Тэнэгүүдээ маргааш гадууд яваад үзээч.
Зочин 2021-01-30 66.181.188.60
Yag zuv
Zochin 2021-01-30 202.126.89.52
Zolgolt hiine shuu naaduul chin. Huuhduud olon tsagaar masktai hicheellevel amisgaliin dutagdald orno shu
Хатуу хөл хорио тогтоож хүмүүст хүндрэл, бусдад ажил удавдаа 2021-01-30 202.55.188.94
Хатуу хөл хорио тогтоож баахан чирэгдэл учруулавдаа. Энэ иргэд тань гадуур золгшолт хийхгүйдээ.
Зочин 2021-01-30 202.126.94.99
Амжилт хусье, шийдвэрээ эртхэн гаргаад иргэдийг мэдээллээр хангахгуй бол цуурхалаар амьдарч байж болохгуй юм!!!
Зочин 2021-01-30 103.212.118.56
чй хэн гэдэг хаана амьдардаг вэ.Эх үүсвэр мэдэгдэхгүй халдвар тархаж,хүний амь үрэгдэн улсад их хэмжээний хохирол учирвалчил хариуцах юм байгаа биз дээ.
Zochin 2021-01-30 202.179.27.173
Amarsaikhan dargad amjilt uragshaa
Зочин 2021-01-30 202.21.108.44
Одоо сүржигнэж болохгүй үе шүү
unen hezeed unen 2021-01-30 202.126.88.210
yg unen naaduul chini ynz2bolj baigaad huuhed haldvar avna shuuuuuuu👆🏻👆🏻👆🏻👆🏻