Дорноговьд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Дорноговьд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо

Дорноговьд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоолоо

Дорноговь аймагт covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоолоо. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр өнөө орой /2021.01.30/ 20.00 цагаас эхлэн аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болжээ. Харин аймаг, сумын доторх хөдөлгөөн, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжлэх аж. Хэрэв иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авахыг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр нийслэлээс Дорноговь руу замын ажил хийхээр очсон хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, нэг хүний хариу эерэг гарсан тул баталгаажуулах сорьцыг ХӨСҮТ рүү илгээжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж