“Johnson&Johnson”-ий вакцин 66 хувийн үр дүн үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

COVID-19

“Johnson&Johnson”-ий вакцин 66 хувийн үр дүн үзүүлжээ

“Johnson&Johnson”-ий вакцин 66 хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын “Johnson& Johnson” компанийн бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцин нэг тунгаараа 66 хувийн дархлаа тогтоодог нь туршилтаар батлагдсаныг өчигдөр /2021.01.29/ зарлажээ. Дэлхийн найман улсад явуулсан туршилтад 44 мянга орчим хүн оролцсоноос АНУ-ын туршилтад 72 хувь, Латин Америкийн орнуудын туршилтад 66 хувь, Өмнөд Африкийн туршилтад 57 хувийн үр дүн үзүүлсэн байна. Ингээд дунджаар 66 хувийн дархлаа тогтоож байгаа аж.

Тус компанийн вакцины туршилтад оролцогчдын 44 хувь нь АНУ, 41 хувь нь Төв болон Өмнөд Америкийн орнууд, 15 хувь нь Өмнөд Африкт оногдож байна. Нийт оролцогчдын гуравны нэг орчим нь 60-аас дээш наснхыхан байжээ.

ДЭМБ-ийн зүгээс аливаа вакцин хамгийн багадаа 50 хувийн үр дүнтэй байхыг шаарддаг. Тус компанийн хувьд “Pfizer/BioNTech”, “Moderna” зэрэг 95 хувийн дархлаа тогтоосон вакцинуудаас харьцангуй бага үр дүн үзүүлсэн ч зөвхөн нэг тунгаар ийм үр дүн үзүүлнэ гэдэг нь чамлахааргүй амжилт гэж харж байна. Хүн амыг богино хугацаанд дархлаажуулж, цар тахлын хүрээг хумихад J&J компанийн нэг тунтай вакцин чухал үүрэгтэй байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Мөн covid-19-ийн мутацид орсон шинэ хувилбар тархсан Өмнөд Африкт харьцангуй бага үзүүлэлттэй гарсан ч вирусийн тархалтыг зогсоох хангалттай чадвартай гэж эрдэмтэд үзжээ. “Johnson &Johnson”  компани ирэх долоо хоногт АНУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авахаар хүсэлтээ өгөх ба үүний дараа Европын Холбоо болон дэлхийн бусад улс орнуудад хандах юм байна. Уг вакциныг энгийн хөргөгчний температурт хадгалж болох ба үнийн хувьд долоон еврогийн үнэтэй байхаар тооцоолжээ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж