Хот хооронд зорчсон 5222 иргэнээс сэжигтэй тохиолдол илрээгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.30-нд нийтлэгдсэн

Хот хооронд зорчсон 5222 иргэнээс сэжигтэй тохиолдол илрээгүй

Хот хооронд зорчсон 5222 иргэнээс сэжигтэй тохиолдол илрээгүй

Нийслэлээс өчигдөр /2021.01.29/ нийт 2594 иргэн 1488 тээврийн хэрэгслээр гарсан байна. Мөн 1380 автомашинаар 2628 хүн Улаанбаатарт иржээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орж, гарсан  нийт 5222 иргэнд эрүүл мэндийн хяналт тавихад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Зорчигчдын тухайд, албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор зөвшөөрлийн дагуу хот хооронд зорчсон байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд өчигдөр  эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж